Монгол Улсын шигшээ багийн тамирчин М.Азбаяр Япон улсын “Фүкүшима Файрбондс” багт тоглохоор болсон. Тэрбээр тус багийн өмсгөлтэй анхны тоглолтоо хийж 12 оноо, 5 самбараар бөмбөг авалтыг өөрийн нэр дээрээ бүртгүүллээ.
М.Азбаяр багийнхаа хамт “TOHOKU CUP” тэмцээнд оролцож байгаа бөгөөд эхний тоглолтдоо хожил байгуулсан нь энэ юм. Уг тэмцээн нь Японы Тохоку бүсэд байрладаг "B.LEAGUE"-ийн клубүүдийг оролцуулдаг уламжлалт тэмцээн бөгөөд энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Японы "B.LEAGUE"-ийн улирлын тоглолтууд энэ сарын 22-нд эхлэх хуваарьтай байна.
Б.САНАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.