УЛС ТӨРУлс төрийн мэдээ

М.Энхцэцэг: Б.Найдалаа ТЭЗҮ-гүй, сонгон шалгаруулалтгүй сэргээгдэх хүчний эх үүсвэр барих төслийг эхлүүлэх гэж байна

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Эрчим хүчний сайд Б.Найдалааг ТЭЗҮ-гүй, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 600 мВт-ийн сэргээгдэх хүчний эх үүсвэр барих төслийг эхлүүлэх гэж буй талаар мэдэгдэл хийлээ.

Ингэхдээ "Эрчим хүчний яамнаас эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд хүчтэй нөлөө үзүүлэх 600 мВт сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг маш нууц байдлаар зарласан байна.

Яагаад нууцаар зарлав. Аливаа эрчим хүчний эх үүсвэр бол Эрчим хүчний яамны, Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар, тооцоо судалгаа, техник эдийн засгийн үндэслэл нь орж батлагдсан байдаг. Гэтэл энэ эх үүсвэр дээр ямар ч ТЭЗҮ алга.

Хоёрт. Зөвхөн өөрсдийн веб сайт дээр тавьж, бусад мэдээллийн хэрэгсэл, яамныхаа пэйж хуудаст ч байршуулаагүй байна. Тус сонгон шалгаруулалтаа энэ баасан гарагт хийхээр товлосон байна. Хамгийн ноцтой нь 600 мВт гэх чадлыг зарлаагүй, жилдээ 1.7 тэрбум кц үйлдвэрлэх том чадлын нарны, салхины цахилгаан станцуудыг шалгаруулна гэх зар байсан. Энэ нь 600 мВт гэх хүчин чадлыг нуусан гэсэн үг.

Энэ нь сэргээгдэх эрчим хүчний хуулийг зөрчсөн байна. Яагаад гэвэл сэргээгдэх эрчим хүчний хуульд аливаа дуудлага худалдаа зарлахдаа заавал хүчин чадлыг нь бичнэ гэж тусгасан байдаг. Гэтэл хүчин чадлыг нь бичээгүй, жилд үйлдвэрлэх цахилгааныг нь бичээд л зарлажээ.

Эхэнд дурдсанчлан яагаад тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлсөн гэж үзэж байгаа гэвэл, энэ том чадлын сэргээгдэхүүд бол Оюу толгойг дотоодоосоо цахилгаанаар хангах зорилготой. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд маань салхи байхгүй бол, нар байхгүй бол үйлдвэрлэхгүй. Тийм учраас Оюу толгойг найдвартай цахилгаанаар хангаж чадахгүй. Энэ тохиолдолд яах аргагүй БНХАУ-ын эрчим хүчний системтэй холбогдохоос өөр аргагүйд хүрнэ. Эндээс Оюу толгой түүний ойр орчмын уул уурхайн компани, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Багануур, Чойр аймгууд БНХАУ-ын эрчим хүчний бүрэн хараат байдалд орно.

Одоогийн байдлаар Монгол Улс ОХУ-аас эрчим хүчний хувьд хараат байдалд байдаг. Бидний эрхэм зорилго яавал хараат байдлыг бууруулах вэ гэдгийн төлөө байх ёстой. Өөрөөр хэлбэл нар салхинаас хамааралгүй үйлдвэрлэлээ хийдэг Таван толгойн ДЦС, системийн тогтворжилтыг хангадаг УЦС, ус хуримтлуурын станц, том чадлын батарей станц гэх эх үүсвэрээ барих хэрэгтэй. Ингэвэл Оюу толгойг дотоодын цахилгааны эх үүсвэрээр хангах, хараат байдлаас салах боломж бүрдэнэ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бодит байдал
Бодит байдал

Хараат байдлыг бууруулах гээд шинээр барих дуудлага худалдаа зарлаад байгаа юм биш үү?.Энхцэцэг гишүүн Даваасүрэн гишүүнд шавь орж Гацаагч= хорлон сүйтгэгч болсон уу?

Бэхээ
Бэхээ

Энхцэцэг гишүүн Эрчим хүчний сайдад санаатай юу?Энэ талаар байнга гонгинож байх юм.Улс эх орноо боддог бол хууль санаачлаач.Мөн Монгол улсад Чойр ,Бага нуур аймаг гэж байдаг бил үү...Гадаад бодовсрол оо гэж...

Зочин
Зочин

Ийм том төслийг ил тод нээлттэй бусаар явуулна гэдэг бол цаагуураа авилгын тохироо явагдсан гэдэн нь тодорхой.Найдалаа саяхан сургууль дөнгөж төгссөн хүүхнийг ямарч сонгон шалгаруулалтгүйгээр туслахаараа авч түүнтэйгээ төрийн байгууллагын сайдын өрөөнд бичлэг хийж яаж маяаглаж бааранд байгаа мэт аашилж байсныг хүмүүс мартаагүй байх.Ийм хүн үнэн шудрагаар ажиллахуу.

Батнягт
Батнягт

Найдалаа тун найдавгүй хүн юмаа

Батнягт
Батнягт

Даанч яав даа...
Найдалаа минь...
Тун ч Найдваргүй нөхөр байна шүү...

Гоод
Гоод

Бахаа гуай Найдалаагийн доодохыг долоодогуу.Энэ өвөл хүндхэн болно шүү Бахаа.

Хүрлээ
Хүрлээ

Энэ ажлаа мэдэхгүй НОВШМЙН ЗАЙЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА !!!

Зочин
Зочин

Засаг нэртэй өлөнгүүд цайрч байна дөө. Эзэнгүй төр засагтай улсад хулгайчууд л даам болчих гэж

Зочин
Зочин

Асар том цар хүрээтэй ажлыг чив чимээгүй байж байгаад л гэв гэнэтхэн аукцион гээд зарлачихсан байсан. Тэгэхлээр хулгайч нохой шиг үйлдэл болсон гэж үзэхээс өөр аргагүй юм даа. Оюутолгойгоо хүнд байдалд оруулахаа огт тоохгүй байгаа нь харамсалтай юм

Мөнхөө
Мөнхөө

Яасан дүүрчихсэн тэнэгүүд дээшээ гардаг байна аа нэг бол өөр улсаас даалгавар авчихсан байдаг байхдаа улс орноо гэх сэтгэл уул нь генд нь баймаар л юмдаа дарганцруудаа

Зочин
Зочин

ТЭЗҮ хийгээгүй байхад ийм аукцион зарлана гэдэг чинь гарцаагүй захиалгатай хийж байгаа аукцион юм биш үү???

Зочин
Зочин

Сэргээгдэх эрчим хүч худлаа шүү. Мөнгө угаах төдий зүйл

Зочин
Зочин

Salhi baihgui, nar baihgui tiim loitson yum grj yu bdag yum be s#a????

Зочин
Зочин

Odoo mongoloos togoo avdag yumu, hyatadaas avdag yumu? Mongoloos togoo avaad bolood baigaa bol barimaargui yum? Hyatadaas ugaasaa l avdag bol odo barisan deer shde yadaj nartai salhitai udruuu togoo hangana bizde?

Холбоотой мэдээ

Back to top button