МАН-ын 30-ын бүлэг Булганд уулзах үеэр Н.Номтойбаяр очжээ
УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааны өмнө МАН-ын 30-ын талынхан Булган аймгийн Хутаг-Өндөрт уулзалдсан.
Ингэхдээ уг уулзалтад Н.Учралын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж буй Н.Номтойбаяр мөн очсон бөгөөд намрын улс төрийн голлох ролийг тэр гүйцэтгэхээр харагдаж байна.
Г.Занданшатарын Засгийн газарт орж ажиллаагүй Үндэсний эвслийнхэн МАН-ын бүлгийн 30-тай илүү ойртож, тэдний улс төрийн акцуудад хамтдаа хүч хаялцаж яваа. Түүнчлэн МАН-ын дотоод хуваагдлын дэргэд сөрөг хүчин АН Н.Учралын Засгийн газрыг огцруулах асуудалд 42-уулаа нэгдэж чадахгүй байгаа асуудал ч мөн хөшигний ард өрнөж буй.
Өөрөөр хэлбэл, энэ намрын чуулганаар сөрөг хүчин хаврын чуулганаар илүү нягт, нэгдмэл байсан нь өнөөдөр бага зэрэг суларч, харин МАН-ын 30-ын бүлэг хүчээ зузаатгасан зэрэг дүр зургууд улам илүү тодрохоор байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud