Нийгэм мэдээ
Галаас аав, хүү хоёрыг аварсан автобусны жолоочийг “Онцгой үйлстэн“ тэмдгээр шагналаа

"Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын III хэсгийн жолооч Д.Азжаргал "Ч:28 Сэлх-7 буудал" чиглэлийн автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны 08:00 цагийн үед Сэлхийн III буудлын зүүн талд айлаас утаа гарч, шатаж байгааг анзаарч, галын аюулд өртөх эрсдэлтэй байсан аав, хүү хоёрын амь насыг аварсан байдаг.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Д.Азжаргалыг хүлээн авч уулзан, Онцгой байдлын албаны "Онцгой үйлстэн" тэмдгээр шагнасан байна.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.