Нийгэм мэдээ

ХХОАТ-ыг 1 хувь болгох санал асуулга босгоо давж, УИХ ажлын хэсэг байгуулах ёстой боллоо

Нийтийн өргөдлийн платформд эдийн засагч Р.Шингэрэл ХХОАТ-ыг 1 хувь болгож бууруулах асуудлыг санаачилсан. Цөөн хоногийн дотор 100 мянган хүн гарын үсгээ цахимаар зурж, босгоо давлаа. Улмаар УИХ-ын дэргэд энэ асуудлыг судлан хэлэлцэх ажлын хэсэг байгуулагдахаар болж байна.

Үүний өмнө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс "Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх" гэсэн заалтыг хасуулах агуулгаар нийтийн өргөдөл үүссэн. Мөн босгоо давсан. Үүний дагуу ТББХ хэлэлцэж, ажлын хэсэг байгуулсан. Энэ нь 126 гишүүнтэй шинэ парламентын хувьд нийтийн өргөдлөөр ажлын хэсэг байгуулсан анхны удаа нь болсон юм.

Иргэд сар бүр цалингаасаа 10 хувийн ХХОАТ төлдөг. Үлдсэн 10 гаруй хувь нь НДШ-д суутгагддаг. НДШ-д Эрүүл мэндийн даатгал ч багтдаг. Хэрэв нийгмийн даатгалын систем оновчтой ажилладаг бол энэ нь татвар гэхээсээ эргээд иргэнд өөрт хэрэглэгдэх агуулга юм. Харин ХХОАТ бол цэвэр улсын төсөв бүрдүүлэгч татвар.

2 сая төгрөгийн цалинтай хүн сар бүр 200 мянгыг нь ХХОАТ-т өгдөг гэсэн үг. Тэгэхээр татвар, шимтгэлийг дарамтыг бууруулахын тулд иргэн өөрт алс нь хэрэгтэй НДШ-ийг бууруулахаас илүү ХХОАТ бага төлдөг болбол ашигтай.

Нөгөө талаар НДШ-ийг ажил олгогч болон ажилтан хоёул давхар төлдөг тогтолцоог алдаатай гэж үздэг. Аль нэг нь, эсвэл нэгдсэн дүнг хувааж төлдөг болбол ААН дээр ирэх ачаалал ч буурах юм.

ХХОАТ-ын 10 хувь улсын төсвийн хэдэн хувийг бүрдүүлдгээс шалтгаалж эх баригчид уг асуудлыг авч үзнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Малчдаас татвар аваачээ

Зочин
Зочин

Маалчидаас татвар аваачээ

Зочин
Зочин

Хөдөө аж ахуй эрхлэгчдээс татвар авах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button