Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр дараах өөрчлөлтүүд орно

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өмнөх үеийнхээс 20 хувиар буюу одоогийн 660 мянган төгрөг 792 мянга болж нэмэгдэнэ.
Ингэснээр сайн дурын даатгуулагчдын төлбөл зохих хэмжээнд өөрчлөлт орох бөгөөд одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож сайн дурын даатгал төлж байгаа иргэн 89100 төгрөг төлдөг байсан бол дөрөвдүгээр сарын 1-ээс хойш энэ дүн 106.920 төгрөг болж нэмэгдэнэ.
Энэ нь сайн дурын даатгуулагчдын шимтгэлийн 13.5 хувьд өөрчлөлт ороогүй хэвээр. Сайн дурын даатгуулагч орлогоо өөрөө тодорхойлж шимтгэлээ төлөх бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх ёстой гэж хуульд заасан байдаг.
Эрүүл мэндийн даатгалын тухайд, иргэд сар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар буюу 13200 төгрөг төлдөг бол 4-р сарын 1-ээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь буюу 15840 төгрөг төлөх юм.
Өнгөрсөн оны 10-р сард Гэр бүл, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар ирэх 2026 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх саналыг гаргасан бөгөөд одоогийн байдлаар албан ёсоор уг санал эцэслэгдээгүй байна.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭМД нэг сарын 15840 болж 12 сард үржүүлэхэд 190808 төгрөг болж байгаа . Энэ бол хамгийн доод төлөлт их болно. Харин бид ЭМД төлж болон харин эргээд Бид эрүүл мэндийн салбарт үйлчлүүлэхдээ нарийн шинжилгээг дандаа төлбөртэй өгдөг шүү. Жишээ нь би бамбай дутагдалтай гэхэд 2 төрлийн шинжилгээг ЭМД ийн сангаас төлдөг 3-4 төрлийн шинжилгээг Хувийн эмнэлэг өндөр төлбөр төлж өгдөг шүү. Үүнийг өөрчлөн шинэчлэх хэрэгтэй шүү эмнэлэг эмчийн чадварыг үргэлж сайжруулж чадвартай болгох хэрэгтэй
Цалин, Тэтгэвэр, Халамж нэмээч дээ. Татвар хураамж, цахилгаан, дулаан төлөөд цалингаас юм үлдэх үү. Ард иргэддээ Яаж амьдруулах гээд байгаа юм бол.Улам ядууралд оруулах нэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараа. Их хурлын 126 болио. 76 тай бай.
Тэтгэврээ адилхан нэмээч дээ.гаогаж байгаа бүх амьжиргааны зардлуудаа адилхан л төлдөг.үнийн өсөлтөд адилхан л дарлуулж баына ахмадууд чинь
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхэд тэтгэврийн хэмжээ нэмэгдэх үү дагаад
Nemej avnaa l geed bh shig bna tetgveriig ug ni dood hemjeegeer nemeh estoi bizdee
Дагаад үнийн хөөрөгдөл бий болно! Төрийн оролцоотойгоор үнийн өсөлтөд нөлөөлж чадахгүй,,34,,жил болсон нь ядуурал, ажилгүйдлийг өсгөсөн! Үүнийг зохицуулж чадахгүй төрөөр яах юм бэ?Нийгмийг мөнгөжүүлэх нь төрийн үндсэн үүрэг!
тэтгэврээ алилхан нэмэхгүй 6 хувь нэмээд хохироогоод байх юм. Юм мэдэхгүй гээд хуураад болно гэж боддог бололтой. Жоохон мэдрэмжтэй бай. Учир мэдэх хүн олон байгаа. гомдоож байна шүү.
Tetgeveree hodolmoriin holsnii dood hemjee 792 tog bolgoo hamag yum nemegdeed bdag heden hogshchuud chin em tan tog tahilgaanaa tolj chadahgui bolj bna
Эрүүл мэндийн даатгал төлөөд бид үйлчилгээ 100% авч хэзээ ч чаддагүй ёстой утаггүй дампуурсан хүнд суртал авилгалд идэгдсэн салбар.
Яамар ч хэрэг алга псда
Цалингаас суутгах татварын % хэмжээ нь хэвээрээ байгаа болохоор хичнээн цалинг нэмээд нэмэргүй шүү дээ. Иймхэн юмыг мэддэггүй эргүүнүүд юм байх даа. Тэрний оронд Ндш, ХХОАТ-ын % хэмжээг нь буулгавал ИНФЛЯЦ гэдэг юмаа тогтоож авах гээд байх юм. Инфляцаа дагуулаад цалингаа нэмээд байвал удахгүй бид Венесуэл шиг шуудай мөнгөөр талх худалдаж авах гамшиг болно гэдгийг мэдэхгүй байна гэж үү
Ер нь бол та нараас нэмж авнаа л гэсэн үг шүү дээ
Бүх юм нэмэгдээд байдаг нэмсэнийхээ хэрээр үйлчилгээний чанар болон хүрээгээ тэлээчээ хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бол ясыг нь цайтал шулж байна. Гэтэл хаа ч очсон төрийн үйлчилгээ мөнгө саах бодлого явуулна эсвэл авилга авах бодлого явуулна. Ёстой улсын үйлчилгээ бол бэрд хувалз болоод байна шүү дээ
Хэхэ. Та нарын тэтгэвэрт гарах хугацааг нэмчихсэн. ЭМД бараг ашигладаггүй, за ашиглах юм ч байхгүйг мэддэг. Тэгээд л кармааруу чинь гараа шургуулж боловсон дээрэм хийж бгаа арчаагүй төр шүү дээ. Доод хэмжээ нэмэгдээд НДШ, ЭМД-с суутгах хувь хэвээрээ бол иргэдэд ямар ч ашиггүй, харин ч та нараас илүү авнаа л гэсэн үг. Бас 1 сая болгоно гэчихжээ. Хувийн хэвшлийнхэн дампуурч баахан ажилгүй иргэдтэй болно биз
Хүний цалин нэмэгдэж байгаа энэ даатгал даатгал шимтгэлүүд нь яагаад давхар нэмэгдээд байгаа юм бэ? Энэ ерөөсөө л муусайн новшнуудын өөрсдийнхөө Мөлжиж эдгэж байгаа л юу шүү дээ. Пизда Ард иргэдэд ямар ч боломж байхгүй. Болж л өгвөл даатгал, маатгал, янз бүрийн юм зүгээр л авчих гээд л чичрээд байх юм. Үхсэн баас 20 30 мянган цаас нэмэгджээ. Энийг одоо 700 хэдэн мянган төгрөг гэж байгаа юм уу? Цалингийн хамгийн доод хэмжээ сая төгрөг байсан л нээрээ одоогийн амьдрал тэр хүнс хоол ундны юм ямар үнэтэй байгаа билээ. Хэцүү дээ хэцүү. Ийм хууль ямар ацны юмнуудаа биелүүлдэг байна вэ? Өчнөө мэдэрч юм уу хийгээсэй. Бодитой юмаа харж юмаа хийгээсэй. Өөрсдийнхөө толгойд оруулснаа л жийж байдаг яасан хүчтэй шаарнууд.
Ахмадын тэтгэвэр дагаад нэмэгдэхгүй юм уу