Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 сая төгрөг болсноор ХХОАТ-аас 100 хувь чөлөөлөгдөхгүй
УИХ-ын хаврын чуулганаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын гишүүдийн өргөн барьсан хувь хүний орлогоос 1 хувь авдаг болох тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан хуультай нэгтгэж, хэлэлцүүлэн батлуулсан билээ.
Ингэснээр иргэн бүр гар дээр авч буй цалингынхаа 792 мянган төгрөгийн ХХОАТ-аас чөлөөлөгдөж байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгосноор хөнгөлөлт эдлэх боломжгүй болсон гэсэн үг.
Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 792 мянган төгрөгөөр цалинждаг байсан иргэний цалин 1 сая төгрөг болж нэмэгдсэнээр 208 мянган төгрөгийн зөрүүн дээрээсээ 10 хувийн ХХОАТ буюу 20,800 төгрөг татварт төлнө.
Өөрөөр хэлбэл хууль батлагдсаны араас нэмэлт, өөрчлөлт оруулаагүй тохиолдолд ХХОАТ-аас чөлөөлөгдөх хувь хэмжээ 792 мянган төгрөг гэж тусгасан буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялгүй зөвхөн тоон хэмжээ заасан учраас ирэх оны 1-р сарын 1-ээс уг хууль хэрэгжиж эхлэх үед ХХОАТ-аас бүрэн чөлөөлөгдөх боломжгүй болж буй.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАВААН НОВШНУУД ДАНДАА ИНГЭДЭГ БАЙХГҮЙ ЮУ, ТОРГУУЛЬ ТАТВАР БОЛОХООРОО УЯХАА МАРТДАГГҮЙ, ХӨНГӨЛӨЛТ БОЛОХООР ТОО ТАВИАД ХАЯЧИХДАГ БҮР НЭГ ЗЭВҮҮН БИСДАКУУД ШДЭЭ
Эргүү хууль хийцгээх юм аа
Хуулийг мөн л чамин урлаж чадах юм даа. Новшнууд.