Нийгэм мэдээСпорт

Демаркус Казинс гэртээ харих уу

Олимп, дэлхийн аварга, NBA-ийн од тоглогч Демаркус Казинсын Монгол дахь лигийн аялал өнөөдөр дуусах уу, үргэлжлэх үү.

Энэ сарын 21-нд хагас шигшээгийн тоглолт "Хасын Хүлэгүүд" болон "Сэлэнгэ Бодонс" багийн тоглолтоор эхэлсэн.

Эхний тоглолтод "Хасын Хүлэгүүд" багийнхан 80:75 гэсэн харьцаатайгаар цувралд тэргүүлсэн. Харин цувралын хоёр дахь тоглолтоор "Сэлэнгэ Бодонс" баг 97:83 гэсэн онооны тэргүүллийг авч цувралыг 1:1 болгож тэнцүүлсэн.

Гурав дахь тоглолтыг 97:87 гэсэн оноогоор "Хасын Хүлэгүүд" тэргүүллээ авлаа. Харин хоёр хоногийн өмнөх тоглолтод "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч О.Сэргэлэн гайхалтай эргэн ирэлтийг хийж, багтаа томоохон амжилтыг авчирсан. Ингэснээр тэд гурван ялалт байгуулж, цувралын тэргүүллийг аваад байна.

Өнөөдөр /2024.03.31/ хоёр багийн тав дахь тоглолт болно. Энэ тоглолт "Сэлэнгэ Бодонс" багийн хувьд нэн чухал тоглолт юм. Тэд өнөөдөр ялалт байгуулвал дахин хоёр тоглолт хийж, цувралыг үргэлжлүүлнэ. Харин ялагдал хүлээвэл "Хасын Хүлэгүүд"лигийн аялалаа үргэлжлүүлж, финалд шалгарах юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button