Нийгэм мэдээ

Улсын арслан Э.Оюунболд өнөөдөр М.Лхагвын нэрэмжилт барилдаанд зодоглоно

Маамын Лхагва арслангийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр /2025.04.19/ 11.00 цагт эхэлнэ. Тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд барилдахаар бүртгүүлжээ. Түүний хувьд удаан хугацааны дараа заал танхимын барилдаанд барилдах гэж буй нь энэ юм.

Улсын арслан Э.Оюунболдыг 2023 онд барилдах эрхээ хоёр дахь удаагаа найман жилээр хасуулсан. Ингэснээр Э.Оюунболд арслан Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Допингийн давж заалдах комисст нэхэмжлэл гаргаж, барилдах эрх хассан нь буруу гэж маргасан байдаг.

Спортын арбитрын Допингийн давж заалдах комисс 2024 оны хоёрдугаар сард тус нэхэмжлэлийг хэлэлцээд шийтгэл оногдуулахдаа допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартуудыг зөрчсөн болохыг тогтоож, МҮБХ-ны 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Ингээд түүний жилийн барилдах эрхийг хассан найман жилийн хугацааг 2.4 жил болгон бууруулсан аж.

Б.НОМТ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗА ОЮУНАА ЭНЭ ЖИЛИЙН НААДАМД ТҮРҮҮЛНЭЭ ХӨ ХАНГАЙ ТА ХОЁРЫГ ҮЗҮҮР ТҮРҮҮНД ҮЛДЭЭНЭ ЗА ХИЧЭЭГЭЭРЭЙ БОР ЗҮРХ БООДОЛТОЙ МӨНГӨ ШҮҮ АНДАА ТЭНЭГТЭЭД БАЙВАА ОДОО ЧИНИЙ ЗАМД ХЭН Ч ХӨНДӨЛДӨЖ ЧАДАХГҮЙГ САНУУЛЬЯА НЭГ БОЛЗОЛТОЙ ТҮРҮҮ БӨХИЙН МАШААНАА НАДАД ӨГӨӨРЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button