ГадаадГадаад мэдээНИЙГЭМ
Энэтхэг хөвгүүд эмнэлгийн зориулалттай давсаар ажилладаг хөргөгч зохион бүтээжээ

2025 оны Earth Prize шагналын эзнээр давсаар ажилладаг хөргөгч зохион бүтээсэн Энэтхэгийн өсвөр насны гурван хүү болох Друв Чаудхари, Митран Ладханиа, Мридул Жайн нар шалгарчээ. Тэд Энэтхэгийн Индаур хотод амьдардаг бөгөөд эцэг эх нь эрүүл мэндийн салбарт ажилладаг аж.
"The Earth Foundation" сангаас жил бүр $100,000 зарцуулдаг энэ шагнал нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын байгаль орчинд ээлтэй бүтээлийг урамшуулах зорилготой.
Гурван хүү эл тэмцээнээс $12,500-ийн шагнал хүртсэн байна. Одоо тэд 200 ширхэг хөргөгч үйлдвэрлэж, 120 эмнэлэгт хэрэглүүлж туршихаар төлөвлөж буйгаа ярьсан байна.
Тухайн давсаар ажилладаг хөргөгчийг эмнэлгийн эм тариа, вакцин, донорын эд эрхтнийг хүртэл тээвэрлэхэд ашиглаж болох аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.