Шүүх “НАЗГАЙРСНААР” авлигач Х.Оргил-Эрдэнэ гэртээ он гаргаж, нотлох баримтуудаа УСТГАХ, НУУХ боломж эдлэв

Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ албан өрөөндөө /2019.12.30/ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж байгаа БНХАУ-ын компанийн хятад иргэдээс 20 мянган юанийн авлига авч байгаад, үйлдэл дээрээ АТГ-ын албан хаагчдад баригдсан билээ. Хачирхалтай нь, Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүгчээс татгалзах хүсэлт 2019.12.31-ний өдөр гаргаж, тухайн өдөртөө татгалзлыг хүлээн зөвшөөрөх эсэхийг тус шүүхийн Ерөнхий шүүгчээс гаргаж амжаагүй тул үдээс хойш нь авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан этгээдийг суллажээ.
Ингэснээр монгол мөнгөөр 80 сая төгрөгийн авлигыг албан өрөөндөө авч байхдаа АТГ-ын мөрдөгчдөд “гардуулсан” Х.Оргил-Эрдэнэ шинэ оноо гэртээ угтжээ. Одоо ч тэр сул буй. Өчигдөр түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, өнөөдөр үргэлжлүүлэн хорих НПГ-ын саналыг шүүх мөн л ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ.
Уг нь Х.Од-Эрдэнийн өмгөөлөгч 2019.12.31-нд шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан даруйд нь хүсэлтийг хүлээж авах эсэхээ ШҮҮХЭЭС ШИЙДЧИХСЭН БОЛ авлигач этгээд сул чөлөөтэйгөөр 70 гаруй цаг суух боломж үүсэхгүй байв. Өмгөөлөгчийн тархи сайн ажиллаж, 31-ний өдөр бараг ажилладаггүй шахам өнгөрүүлдэг төрийн байгууллагуудын назгайрсан байдлыг “алт” болгож чаджээ.
Үйлдэл дээрээ авлига авч байгаад баригдсан хүнээс нотлох баримт мэдээж сайн олдоно. Х.Оргил-Эрдэнийг саатуулж, тодорхой хязгаарлалт бий болгосноор олдох боломжтой байсан нотлох баримтууд энэ хугацаанд устгалд орох бүрэн боломжтой. Ийм боломжийг шүүхийн байгууллагын ажилдаа назгай, сэтгэлгүй ханддаг байдал бий болгожээ. Шулуухнаар хэлэхэд, шүүх Х.Оргил-Эрдэнэд нотлох баримтуудаа устгах, нуун далдах боломжийг гаргаж өгсөн гэж дүгнэж болохуйц.
Мэдээж, АТГ гэнэт мэргэлж үзээд, Х.Оргил-Эрдэнийг өрөөндөө авлига авах гэж байгааг мэдээд, хойшлуулашгүй ажиллагаа явуулахаар шийдчихээгүй нь тодорхой. Өчнөөн их ажиллаж, мөрдөж байж тэд авлигачийг үйлдэл дээр нь илрүүлсэн байж таарна. Тийм байхад шүүхийн байгууллага нь шууд л тэдний хөдөлмөрийг эс тоож, ажилдаа хайнга хандсан гэж харагдаж байгаа юм.
Ийм байдлаар хуулийн байгууллагуудын уялдлаа холбоо үргэлжилсэн тохиолдолд авлигачдыг мянга илрүүлээд нэмэргүй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цазла
ЦААЗЛА
ИЙМ МОНГОЛДОО СЭТГЭЛГҮЙ ДЭЭД АВИЛГАЧТАЙ НИЙЛСЭН ХОГ ШААРНУУДЫГ ЮУГИЙН ХАЙРЛАХ ЮМ ВЭ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ БОДДОГГҮЙ НОВШНУУДААСАА САЛАХ ЁСТОЙ
tanai site medeenihee ug usgiin aldaag hyanaj baimaar yum ingeed heleheer comment ustgaad bdg yum bn lee bichsen medee bolgon ni aldaatai...
Battulga eruniilogchoo ter tetgeveriin zeel teglene gej baihaar tanii haryanii baiguullaga chine ingej l ajillaj baina. Ajlaa hiine uu.
Ажлаа хийе гэсэн төрийн �##�бан хаагчийг хятадууд зориудаар хорлож байна