Гадаад

Газета: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ялалтын баярын 80 жилийн ойн парадад хүрэлцэн ирж оролцох талаар тус улсын дотоодын хэвлэлүүдэд мэдээлжээ.

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, Ялалтын баярын парадыг үзэж сонирхох бөгөөд энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн уулзах товтой байна.

Өнгөрсөн 4-р сарын 30-нд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Ялалтын баярын 80 жилийн ойд оролцохоор хэд хэдэн улсын төрийн тэргүүнүүд Орост айлчилна гэдэгийг батлан хэлсэн билээ. Одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин, Бразилийн ерөнхийлөгч Луиз Инасио Сильва, Сербийн ерөнхийлөгч Александр Вучич нар ирэх зочдын тоонд хэдийн багтсан байна.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Газета.ру

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 5, 2025 19:18

Ерөнхийлөгч зөв

Холбоотой мэдээ

Back to top button