НИЙГЭМНийгэм мэдээ

"Хар сарнай" хамтлаг эмгэнэл илэрхийлж, тоглолтоо цуцаллаа

"Хар сарнай" хамтлаг энэ сарын 24-нд "Social Pay Park"-д зохион байгуулахаар зарлаад байсан 35 жилийн ойд зориулсан бие даасан тоглолтоо тодорхойгүй хугацаагаар цуцалжээ.

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах дөнгөж сая өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг хийлээ. 

...Агуу урлагийн алтан тайзнаа тодоос тод гэрэлтэж, хөгжим, хөг эгшгийн дээдээр монгол түмнийг уярааж, ухааруулж, омогшуулж, бахархуулж ирсэн “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Энхманлай эрхэм ах минь таалал төгсөж, бидэнд үгээр хэлж дийлэмгүй их уй гашуй тохиолоо.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, "Madness" хамтлагийн дуучин Ч.Оюунсайхан, “Icetop" хамтлагийн ахлагч IceCool Б.Оргил-Эрдэнэ нарын олон хайрт ахан, дүүс минь энэ богино хугацаанд та биднийг үүрд орхин одлоо.

Монголын урлагт тохиосон энэ харамсалт уй гашууг хуваалцаж, тэднийхээ гэр бүл, төрөл төрөгсдийг хүндэтгэн, мэхийн ёслох үүднээс “Хар сарнай” хамтлаг 2025.05.24-нд тоглогдох байсан тоглолтоо албан ёсоор цуцалж буйгаа үүгээр мэдэгдэж байна.

Энэ сайхан уран бүтээлчдээ, аялгуу дууг нь сонсож, оюун сэтгэлээ мялааж ирсэн эрхэм хүмүүсийнхээ алдаа оноог шүүж, шүүмжлэхээсээ өмнө аливаа асуудлыг ухан нягталж, ухааран дэнсэлсний дараа нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байхыг чин сэтгэлээсээ хүсье. Ард түмэн минь, сонсогч түмэн минь амьддаа бие биенээ хайрлаж явъя.

Хүндэтгэсэн “Хар сарнай” С.С.Амармандах

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ухаантай залуу яахын аргагүй урлагт хайртай удам дамжсан хүмүүс дээ үзэгчид фэнүүдтэйгээ хэзээ нэгэн өдөр эргэн уулзаж тоглолтоо хийхийг хүсье дээ

Зочини Зөв хүмүүс амьддаа бие биенээ хайрлаж явах
Зочини Зөв хүмүүс амьддаа бие биенээ хайрлаж явах

Зөв. Хүмүүс амьддаа бие биенээ хайрлаж явах ёстой юм шүү. Сайн төрлийг олох болтугай. Сайхан залуу ийм ч богино наслах гэж дээ харамсалтай байна. Ум ма ни бад мэ хум

Нандиа
Нандиа

Ум маани бад мэ хум

Зочин пүрэв
Зочин пүрэв

Амараа мундаг шүү сайн хүний удам байдаг л юм байна амжилт хүсье

Иргэн
Иргэн

Odoo ene uye ongorooson urlagiihan bagshlah ch yumu shaviluulah ajil hiimeer yum.Ted hotsrogdson

Холбоотой мэдээ

Back to top button