С.Энхболд: Даатгалын сангаас энэ онд санхүүжилтийн хүндрэл үүсгэхгүй

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын дарга С.Энхболдтой ярилцлаа.
Эрүүл мэндийн даатгалын сан эрсдэлтэй болчихсон байсан
-Өнгөрсөн онд даатгалын сангийн санхүүжилтгүйн улмаас эмийн сангуудаас авхуулаад эмнэлгийн байгууллагууд хүртэл өрийн сүлжээ, дарамтад орж эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын сан дээр ямар асуудал үүсээд байсан юм бэ?
-Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар өөрөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Хоёр газрын шууд удирдлага дор явдаг хэрэгжүүлэгч газар гэсэн үг. Олон нийт ойлгохдоо ЭМДЕГ-аас л бүх тушаал шийдвэр гараад, даатгалын санг удирдаад байдаг гэж ойлгох гээд байдаг. Гэтэл энэ байгууллага ЭМДҮЗ-өөс гаргасан тушаал, шийдвэрийг хэрэгжүүлдэг байгууллага гэдгийг нарийвчлан мэддэггүй. Уг шйдвэрүүд дээр үндэслэж ЭМДЕГ санхүүжилтээ эрүүл мэндийн байгууллагуудад олгоод явдаг дэс дараатай. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хязгаарлах боломжгүй бөгөөд харин төсөв нь хязгаартай. Тэгэхээр төсөвтөө тааруулах л болдог.
Энэ оны 1-р сард намайг ажлаа авахад даатгалын сан эрсдэлтэй, төсвийн орлого нь 2.3 их наяд хуримтлагдсан ч гэсэн өмнөх жилүүдээс үүссэн өрийн асуудал угтсан. Мэдээж, эхлээд шийдвэрлэх асуудал бол энэ хуримтлагдсан өр, дараа нь гэрээ хийж байгаа эрүүл мэндийн байгууллагуудтайгаа төсвийнхөө хуваарийг хийж, яаж төсөвтөө зохицуулалт сангийн тэнцлээ хийх вэ гэдэг асуудал байсан. Намайг томилогдож ирэхэд ЭМДҮЗ-өөр орох бодлогын шийдвэрүүд гарчихсан байсан учраас хамгийн түрүүнд өр авлагын асуудлыг шийдвэрлэхгүй бол яг өөрийн чинь асуугаад байгаа шиг нөхцөл дахиад ч үүсэхээр байсан. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн байгууллагууд ханган нийлүүлэгчдээ өртэй, ханган нийлүүлэгчид нь банкинд өртэй, дистрибьютор компанийнхаа барааг аль хэдийнэ авчихсан.
Ингээд өрийн гинжин хэлхээнд үүсчихсэний цаана нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ доголдох гэдэг хамгийн том асуудал бий болчихож байгаа юм. Иймээс ЭМДҮЗ дээр шийдвэр гарсан. Ингэхдээ, эхний хагас жилд багтааж эм, эмнэлгийн байгууллагуудад үүссэн өр авлагыг үе шаттайгаар барагдуул гэсэн шийдвэр гарсан учраас өр авлагыг үе шаттайгаар барагдуулсан.
-Хэд орчим төгрөгийн өр гэсэн үг вэ?
-316 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан гэсэн үг. Улсын төсвөөс Эрүүл мэндийн салбарт 2.3 их наядыг төсөвлөснөөс шууд өмнөх онуудаас үүссэн өрийг дарсан. Үлдсэн 1.9 их наяд төгрөгийн төсөвтөө тааруулж энэ жилийнхээ хийх ажлуудыг хуваарилсан.
-Энэ 316 тэрбум ковидоос хойш үүссэн өр авлага гэж тайлбарлаад байдаг?
-Цар тахал, ямарваа нэгэн халдварт өвчний оношилгоо эмчилгээг улсын төсвөөс даадаг. Эрүүл мэндийн даатгалын сан өөрөө хоёр эх үүсвэрээс буюу Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого, улсын төсвөөс бүрддэг. Энэ дагуу цар тахлын үед Эрүүл мэндийн даатгын сангаас санхүүжүүлээд явсан. Ингээд 2021 оны төгсгөл гэхэд 264 тэрбумын гүйцэтгэл илүү гарсан буюу өр үүссэн гэж ойлгож болно. Ковидын үеийн тусламж үйлчилгээг хязгаарлах боломжгүй учраас гүйцэтгэл илүү гарч, 2022 оны жилийн эцэст уг үүссэн өрийг барагдуулсан юм.
2022 онд улсын төсвөөс 1.4 их наядыг баталж, ковидын үеийн өр авлагыг шийдэх шаардлагатай талаар Засгийн газар, Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэж, 200 орчим тэрбумыг тэглэсэн. Үлдэгдэл 60 орчим тэрбумыг Азийн хөгжлийн банкны АПВАКС хөтөлбөрийн санхүүжилтээр төлж дуусгана гээд 2023 он болсон бөгөөд энэ үлдэгдэл мөнгө нь явсаар 2024 онд орж ирсэн. Ингээд 2023 онд тусламж үйлчилгээ тэлэгдэж өр авлага 218 тэрбум болж нэмэдсэн.
Хэдийгээр 2021 оноос буюу ковидын үед гүйцэтгэлийн санхүүжилт болох нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн ч гэсэн энэ онд тусламж үйлчилгээ хязгаарлагдмал буюу зөвхөн цар тахал, нэн хойшлуулагдашгүй тусламж үйлчилгээг алдагдуулалгүй явж байсан. Дараа дараагийн жилүүдээд тусламж үйлчилгээ улам тэлэгдсээр байсан гэдгийг энд давтаж хэлэх нь зүйтэй байх. 2023 оны дээрх өр авлага он дамжаад жилийн эцсээр 316 тэрбум гэх боловч 400 гаруй тэрбум. Сайдын багцаас 35 орчим тэрбумыг шилжүүл, яриад байсан АПВАКС-ийн санхүүжилтийн 60 гаруй тэрбум, мөн бусад тусламж, донор байгууллагуудын мөнгө, эрсдлийн сангийн 50 орчим тэрбум, чөлөөт үлдэгдэл гээд 140 гаруй тэрбумыг барагдуулсны үндсэн дээр 316 тэрбумын өр үлдсэнийг энэ оны төсвийн эхэнд л төлчихсөн гэсэн үг.
-ЭМД-ын сангийн төсөв ямар байдлаар зарцуулагдаж, төсөв нь хэрхэн хуваарилагддаг юм бэ?
-Энэ оны төсөв буюу 2.2 их наядаас 1.2 их наяд нь лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ буюу манайхтай гэрээтэй 321 байгууллагад хуваарилагддаг. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг 555 байгууллагад 533 тэрбум, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт 40 тэрбум, хөнгөлөлттэй эмийн зардалд 171 тэрбум буюу үүн дотор эмийн үнийн хөнгөлөлтөд 130 тэрбум, төр төлбөрийг нь хариуцах 40 тэрбум, ЭМДҮЗ болон ЭМДЕГ-ын төсөв 18 тэрбум, үүн дээр нэмэгдээд өмнөх онуудын өр авлага 316 тэрбум гэсэн байдлаар зарцуулагддаг гэж ойлгож болно. ЭМД-ын сангийн орлогын 45 орчим хувийг иргэдийн даатгалын шимтгэл, үлдсэн 55 хувийг улсын төсвөөс бүрдүүлдэг.
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл олон жилээр төлөөд байдаг. Гэтэл бодит байдал дээр шимтгэлийнхээ хэрээр буцаагаад өгөөжтэй ашиглах боломж бүрдэхгүй байна гэдэг асуудал яригддаг?
-Үнэхээр иргэдийн зүгээс ийм асуудал үүсдэг. Гэхдээ товчхондоо бол шимтгэл төлж байгаа иргэдийн орлого энэ хүмүүсийн үр хүүхэд, ахмад настангуудад ч бас зарцуулагддаг.
0-18 насны хүүхдийн төрөөс дааж байгаа орлого 2024 онд 137 тэрбум бол тусламж үйлчилгээ авсан дүн нь 200 гаруй тэрбум. Төрөөс даасан ч гэсэн тусламж, үйлчилгээндээ л зарцуулагддаг. Тэтгэвэрээс өөр тогтмол орлогогүй иргэд, хүүхдээ 2 нас хүртэл харж байгаа ээжүүд, хугацаат цэргийн албан хаагчид, ял эдэлж байгаа хүмүүсийн тусламж үйлчилгээний орлогыг улсын төсвөөс бүрдүүлж өгдөг.
Өөрөөр хэлбэл иргэд шимтгэлээ төлчихөөд л шууд үйлчилгээ авахыг хүсдэг ч нөгөө талд улсын төсвөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлчихсэн иргэн ч мөн яг тантай адил эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гээд явж байдаг л гэсэн үг.
-Өнгөрсөн оны өрийн асуудлыг энэ оны эхэнд төсвөөс шууд барагдуулчихлаа. Тэгэхээр энэ онд дахин санхүүжилтгүйн улмаас хүндрэл үүсэхгүй гэж ойлгож болох уу?
-2024 оныг давтахгүйн тулд энэ жилийн өр авлагаа эрт барагдуулж, үлдэгдэл төсвөө 12 сардаа хуваагаад сар сард нь хуваарилалтаа хийгээд ЭМДҮЗ-өөр батлуулсан. Энэ төсвийнхөө хүрээнд л ажиллахыг хичээнэ. Гэхдээ зарим нэг тусламж үйлчилгээн дээр тоо хэмжээг бариулахаас аргагүй.
Яг үүнтэй холбоотой гарч байгаа буюу тоо хэмжээтэй, даатгалаас олгож байгаа хэмжээ нь дууссан учраас иргэд төлбөртэй үзүүлэхээс аргагүй нөхцөл үүссэн. Шаардлагатай тусламж, үйлчилгээ рүүгээ төсвөө хангалттай тавья, харин тодорхой хугацаанд хүлээгдэж болох, тодорхой хугацааны дараа эмчилгээ үйлчилгээ авах боломжтой оношын бүлэгт харъяалагдаж байгаа иргэдэд тоо хязгаар тавьсан гэсэн үг.
-Эмнэлгүүдэд тухайлбал зарим төлөвлөгөөт хагалгааг хойшлуулаад байгаа?
-Төлөвлөгөөт хагалгааны 80 хувьд нь санхүүжилтээ олгодгоороо олгоно. Гэхдээ энэ нь юунд үндэслэж гарч байгааг харгалзана. Өмнөх жилүүдийн дата сангийн мэдээллүүдээс хараад тодорхой хуваарилалт хийсэн. Цочмог үрэвслийн бүлгийн хүмүүст тоо хязгаарлахгүй. Зүрхний шигдээс, хавдрын тусламж, гэнэтийн тусламж үйлчилгээнд тухайлбал хязгаарлалт тавихгүй. Тодорхой хугацаанд хүлээгдэх боломжтой хагалгаануудад 80 хувиа ЭМДШ-ээрээ төлүүлээд орох боломжтой. Гэхдээ бөөр, нурууны архаг өвчтэй хүмүүст өдрийн эмчилгээгээр орлуулах зэрэгт тоо хэмжээг хязгаарласан гэж ойлгож болно.
-Хөнгөлөлттэй эмийн санхүүжилт хийгдээгүйгээс 155 нэр төрлийн эмийн тасалдал үүссэн асуудал бий. Дахиад хөнгөлттэй эм тасалдах нөхцөл үүсэх үү?
-Одоогоор бидэнд ирсэн нэхэмжлэлийн дагуу санхүүжилтээ хийгээд явж байгаа. Хөнгөлөлттэй эм дээр санхүүжилт сар сардаа хийгдээд явах учраас асуудал үүсэхгүй болов уу. 2024 онд хөнгөлөлттэй эмийг жилдээ 790 орчим мянган иргэн авсан бөгөөд энэ тоо жил ирэх тусам өсөх магадлалтай. Гэхдээ өсөлт гэдэг бол энэ хэрээрээ манай улсад архаг, суурь өвчлөлтэй иргэдийн тоо их байна гэсэн үг.
Эрүүл мэндийн даатгалын санд чөлөөт үлдэгдэл байхгүй
-Таныг ЭМДЕГ-ын даргаар томилогдохтой зэрэгцээд АТГ-аас шалгасан. Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй, хөнгөлөлттэй зээлийн төслийн хүрээнд нэг тендерт нь таны үеэлийн компани шалгарсан байдаг?
-Би энэ асуудлаар өмнө нь хэд хэдэн удаа бас ярьсан. 2016 онд УИХ-аар энэ төслийг баталсан юм. Төслийн нэгж нь яамны дэргэж байгуулагдаад 2020 онд тендер нь шалгараад гэрээ хийчихсэн байсан. би 2021 оны 1-р сард Эрүүл мэндийн сайдаар томилогдсон. Өөрөөр хэлбэл намайг сайд болохоос өмнө энэ ажил явагдаж л байсан. Гэрээ хийсэн ч гэсэн Эрүүл мэндийн багц хуулинд өөрчлөлт орж, энэ төслийг хэрэгжүүлэхэд тодорхой давхардлууд байна гэж үзээд түр зогсоосон юм билээ. Би 2021 оны 6-р сард Инновац, цахим бодлогын байнгын хороон дээр уг асуудлаар хуралд дуудагдсан. Уг байнгын хороон дээр ажлын хэсэг гараад төслийг судлаж, ямар давхардал байгаа эсэх асуудлыг судлаж үзээд, ямар ч давхардал гараагүй байна гээд төслийг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Засгийн газраас тус байнгын хороо руу Засгийн газар, Ерөнхий сайдын дэргэд ажлын хэсэг гарч, дэд даргаар нь би томилогдож эрүүл мэндийн салбарын цахимжилттай холбоотой ажлын хэсэг байгуулагдаж, Засгийн газарт танилцуул гэдэг чиглэл өгсөн. Бүх танилцуулгуудаа Засгийн газарт танилцуулж, би өөрөө Эрүүл мэндийн яаман дээр Төрийн нарийнаар ахлуулсан ажлын хэсэг гаргуулж байсан. Төсөл ч урагшилдгаараа урагшлаад явсан бөгөөд хуулиараа тендерт шалгарснаас хойш 1 жил 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх ёстой байсан. Техникийн удирдах хороо гэж бий. Би бол үүнд нь ордоггүй буюу би Засгийн газрын гишүүний хувьд хяналт тавьж, гаднаас үүрэг чиглэл өгөх үүргээр оролцсон. Цахим эрүүл мэнд төсөл явдгаараа яваад 1.7 сая ам.долларын санхүүжилт олгогдсон. Хийсэн ажлынхаа дагуу санхүүжилтээ олгохоор гэрээтэй байсан бөгөөд ном журмаараа л явж байсан. Миний хувьд ямар нэг байдлаар гарын үсэг зурах, энэ асуудалд оролцох ёстой субъект биш.
-9.5 сая ам.долларын санхүүжилт хийсэн гэж ойлгосон?
-2016 онд батлахдаа нийт 19.5 сая ам.доллар бөгөөд 3 хэсэгтэй. Хэсэг болгон нь тусдаа санхүүжилттэй. Эхний хэсгийн 5 сая орчим ам.долларын төсөл нь хэрэгжчихсэн. 2020 онд цахим эрүүл мэндийн нэгдсэн платформ хийх төсөл нь 6.3 сая ам.доллар буюу хэрэгжих явцдаа багагүй яригдаж, удалгүй төслийг зогсоосон. Компанийн гүйцэтгэлийн 1.7 саяыг Дэлхийн банкиндаа төлж барагдуулаад, өр төлбөрийг нь бол барагдуулсан юм билээ.
-Ашиг сонирхлын зөрчил үүсээгүй гэж үү?
-Тендерт нь Солонгосын "Тайхан" гэдэг компани шалгарч, тус компанийн монгол талын менежер гэдэг албан тушаал дээр манай үеэл гэх хүн намайг сайд болохоос ч өмнө томилогдчихсон байсан. Энэ компани бол Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага, миний томилдог албан тушаалтан биш. Тэр гадны компанийн монголын талыг хариуцсан л менежер. Энэ хүн бид хоёрыг л хооронд нь хамаатуулж, ашиг сонирхлыг зөрчилтэй гэж яриад эхэлсэн. Нийтийн ашиг сонирхлын тухай хуулиараа бол тэр хүн надтай ашиг сонирхлын зөрчилд хамаарагдахгүй л юм билээ.
-АТГ таныг дуудаж мэдүүлэг авсан уу?
-2024 оны 10-р сард АТГ-аас намайг дуудаж мэдүүлэг авсан. Би бүх процессийг хэлсэн. Мэдээж намайг АТГ дуудсан учраас уг төслийн талаарх бичиг баримт, бүх юмыг нь архиваас авч нягталж үзсэн. Хянадаг байгууллагууд нь хянаад, харилцан адилгүй аудитын дүгнэлтүүд ч гарсан байдаг.
-Харилцан адилгүй гэдэг нь?
-Төслийг хэрэгжүүлэх үед нь би ганц хоёр хуралд нь оролцож төслөө явуулбал явуулаад, явуулахгүй бол зогсоо гэдэг зүйлийг ч хэлж, олон улсын аудит хийлгэх шийдвэр гаргасан. Тендер зарлаад, 2-3 компани шалгарсан ч Дэлхийн банкнаас төсөл хариуцаж байгаа баг нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гээд тухайн шалгарсан компаниудаар хийлгээгүй. Ингээд Латви улсаас мэргэжлийн хүн ирж аудитын шалгалт хийсэн. Энэ аудитын дүгнэлтээр төслийн гүйцэтгэл 30 орчим хувьтай гэж гарсан бол яамнаас кибер аюулгүй байдал, тагнуул, цагдаа гээд олон талыг хамруулсан байдлаар аудит хийлгэхэд 68 хувьтай гарсан. АТГ бас аудит хийлгэхэд өндөр хувьтай гарсан байсан.
-Та ковид цар тахлын үед Эрүүл мэндийн сайд байсан. Энэ үеийн төсвийн зарцуулалт яригдахгүй өнгөрч болохгүй байх. Тухайн үед гадны зээл тусламжууд ч ихээр орж ирж байсан. Зарцуулалт нь ил болсон уу?
-Ковидын үед ч энэ асуудал яригдсан. Улсын хэмжээнд зарцуулсан төсвийг зөвхөн эрүүл мэндийн салбарт зарцуулсан мэтээр яриад байдаг. Төсвийн зохицуулалт хийхэд 10 гаруй их наядын төсвийг зарцуулсан байсан. Бүх юм нь ил тодорхой. 1.2 их наяд нь гэхэд л цахилгаан, дулааны төлбөрт төлөгдсөн гэх мэт. Тухайн үед эрүүл мэндийн салбарт том хөрөнгө оруулалт хийгдсэний нэг нь цар тахлын үед Засгийн газар, УИХ аль аль нь эрүүл мэндийн салбарт боломжууд олгосон нь сүүлийн 10 гаруй жилд хийгдээгүй тийм том хөрөнгө оруулалт болсон.
Энэ нь улсын болон орон нутгийн эмнэлгүүд хүчилтөрөгчийн үйлдвэртэй болж, орон нутгийн эмнэлгүүд тоног төхөөрөмжөөр хангагдаж, эрчимт эмчилгээн дээр хөрөнгө оруулалтууд хийгдэж, царцсан эмнэлгийн барилгууд ашиглалтад орсон гээд том зургаар нь харвал маш их зүйл яг энэ ковидын үед хийгдэж хөдөлсөн юм. Гадны байгууллагууд нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний тоног төхөөрөмжүүдээр дэмжлэг үзүүлсэн. Аудитын дүгнэлтүүд нь шилэн байгаа. Ковидын үеэр маш их шалгалт явагдсан юм шүү. Миний санаж байгаагаар 7-8 газраас шалгалт орсон байдаг. Тагнуул, цагдаа, Сангийн яам гээд төсвийн санхүүжилттэй зэрэгцээд л шалгаж байсан.
-Эрүүл мэндийн даатгалын сан Чингисхаан болон Капитал банкнаас өр авлагаа яагаад авахгүй байна вэ. Энэ асуудал удлаа?
-2018 онд Эрүүл мэндийн даатгалын сан нь Нийгмийн даатгалын сангаас салсан. Үндсэндээ 2019 оноос хойш л чөлөөт үлдэгдлийн мөнгө банкуудад байршсан байдаг. Капитал банк болон өөр бусад арилжааны банкууд дээр 136 тэрбумын өр үүссэн байснаас 60 орчим тэрбум нь төлөгдөөд 75 тэрбумын өр авлага бий. Үүний 30 тэрбумын Чингисхаан банкнаас өр авлагатай гэж ойлгож болно. Энэ хугацаанд хэд хэдэн газартай хамтарч хураагдсан хөрөнгө, барилга, үл хөдлөхүүдийг борлуулж, дуудлага худалдаанд оруулсан. Эрүүл мэндийн даатгалын сан дээр чөлөөт үлдэгдэл байхгүй.
-Ц.Мөнхсайхан бид хоёр найзууд-
-Таныг ЭМДЕГ-ын даргаар томилогдоход Ц.Мөнхсайханы хүн гэж тодорхойлсон?
-Бид хоёр найз уу найз. Анагаахын сургуульд дээш доош 3-4 үе нэгнийгээ мэднэ. Би сайдаар томилогдохоосоо өмнө нь 2-р эмнэлгийн дарга байсан. Тэр үед Ц.Мөнхсайхан сайд болохоосоо өмнө 1-р эмнэлгийн дарга буюу хоёр талд эмнэлэг хариуцаж ажиллаж үзсэн хүмүүс. Салбарынхаа цаашдын асуудлыг ярилцчихдаг тийм л найзууд.
-Цаашид Эрүүл мэндийн яамнаас нэг эх үүсвэрийн худалдан авалтыг илүү сайжруулна гэдэг агуулга ярьдаг. Төр нэг үүсвэрээс буюу дундын зуучгүй хямд эмийг шууд үйлдвэрээс нь авч нийлүүлэх нь хөнгөлөлттэй эмийн үнэ дээр гэхэд л тодорхой хэмнэлт хийгдэнэ гэсэн үг үү?
-Дундаа зуучлагчгүй нэг эх үүсвэрээс авчихаар иргэнд очих үнийн өртөг бага байна. Энэ хэмжээгээр даатгалын сан дээр хэмнэлт гарна. Хэмнэгдэнэ гэдэг нь илүү олон иргэн хөнгөлөлттэй эм авах нөхцөл бүрдэнэ л гэсэн үг. Засгийн газрын 42-р тогтоол нь олон улсын чанартай эм, эмнэлгийн хэрэгсэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдаж авахаар түр зохицуулж байсан журам гэж ойлгож болно. Журмын хүрээнд зохицуулалтууд хийж явсан.
Яамнаас 18 төрлийн эм нэг эх үүсвэрээс авч байгаа гэсний дагуу яамны тусгай санд санхүүжилтийг нь төвлөрүүлсэн. Сайдын багцын мөнгийг багцаас багц руу шилжүүлсэн гэсэн үг. Ойролцоогоор 1.6 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн яамны тусгай санд шилжүүлээд, тус сангаас цааш зохицуулалтуудаа хийдэг байх. Төр эм, эмнэлгийн хэрэгслийн ложистик дээр нь оролцох юм байна гэж ойлгож байгаа.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ter tansaglalaa zogsooldoo tegeed tusvuu tana darga nart ls700 gej baihaar zugeer odoo baigaag ni unuulaach
энэ нэг бол тонуулаад нэг бол мөнгө нь дуусчидаг сан байгаад хэрэг байна уу
бүтэхгүй нэг сан байнаа
зөв өөр арга угаасаа байхгүй
ene san dandaa l asuudald orj baih ym
atg gees meduuleg avsan geheer hereg baiga gesen ug dee
ajlaa l odoo sain hiih heregtei
eruul mendiin salbar yer ni l butehgui boljdee
Энэ нэг нэгдлийн хоньчин царайлсан гар хаана мөнгө үнэртэнэ тэнд сүүлээ годогнуулаад явж байдаг гар юмаа.НДС г хувхайрт�##� цөлмөнө дөө энэ гөлгөр хулгайч МАН н �##�бан туша�##�тнууд энэ догио царайтад их өр тавьждээ
eruul mendiin salbariig uls turluu oruulahgui odoo zugeer eruul mendiin salbaraar ni ashiglah heregtei baina
ene emnii asuudliig ahiad neg tsegtsleh heregtei baina daa
mongold odoo tegeed gaigui yvj bga salbar ni l eruul mendiin salbar ni baih yostoi shuu
uls turuus hamgiin angid baih salbar shuudee
Данхтай сүжрэгч...ковидын төсөв хулгайлагч
Ийм хүн эрүүл мэндийн сайд, эрүүл мэндийн даатг�##�ын газрын дарга хийхээр эрүүл мэндийн с�##�бар ул руугаа орох нь мэдээж шүү дээ
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Шоронд байх ёстой хулгайч оюунэрдэнийн найз адилхан бузарууд
капитрон банкнаас мөнгөө аваачээ