Эдийн засгийн мэдээ

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өслөө

Орон сууцны үнийн индекс (2023.I=1.0) 2025 оны 4 дүгээр сард 1.28 болж, өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.0 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөн байна.

2025 оны 4 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.52 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.20 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 38.0 хувь(1301.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 5.8 хувь (248.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

2025 оны 4 дүгээрсард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.52 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 26.1 хувь (1127.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 13.2 хувь (569.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 14, 2025 11:52

Үхэр монголчууд дотоодын харгис даисанууд хэдэн арваар орон сууцыг хувьдаа авчхаад яадрсан ард түмэнд асар их үнээр зарж ашиг олж баина

Холбоотой мэдээ

Back to top button