Путин Украины энхийн хэлэлцээнд оролцохгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт /2025.05.11/ мэдэгдэл хийхдээ ямар нэгэн болзол тавилгүй Украины эрх баригчидтай хэлэлцье хэмээсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шаардлагаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг саналыг хүлээн авсан юм. Гэхдээ Зеленский тус хэлэлцээнд Путин биеэр оролцвол л очно гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл Кремль лхагва гарагийн /2025.05.14/ орой мэдэгдэл хийхдээ ОХУ-ын төлөөлөн ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин гэх мэт албан тушаалтнууд оролцоно гэжээ. Кремль ийнхүү мэдэгдэл хийсний дараа АНУ-ын албан тушаалтан Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтад оролцохгүй хэмээсэн юм. Путин болон Трамп хэлэлцээнд оролцохгүй нь уулзалтаас томоохон амжилт гарна гэх хүлээлтийг буурууллаа.
Зеленский Турк руу замдаа гарсан гэж Украины албан тушаалтан мэдэгдсэн байна. Тэр зөвхөн Путин оролцсон тохиолдолд л хэлэлцээ рүү явна гэж байсан ч Туркийг зорьжээ. АНУ, Европ болон Украины тал энхийн хэлэлцээ өрнөх боломжийг гаргахын тулд яг одоогоос эхлэн 30 хоног гал зогсоох хүсэлтэй байгаа. Гэхдээ Путин хэлэхдээ гал зогсоох талаар нарийн ширийн зүйлийг ярилцах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль бус ёк хар тамхичин макороны нууц амрагтай юу хэлэлцэхийн
Коммунистуудын нүүр царай, үнэн дүр төрх нь энэ ! Худа лч хуурамч, бултдаг буруулдаг..... гм.
Путины түмэн зөв, хэлэлцээ хийе гэсэн нь чух�##�. Өөрөө заав�##� очих �##�багүй. Оросын төлөөний уха�##�аг хүмүүс байж л байна шүү дээ.
Үхэх сэхэхээ үзэж дээ,эрдэх нь өөрсөдийнхөндөө амиа өгсөнөөр төгсдөг жамтай,оросууд ч арчаагүй шаарууд юмаа ганц мангасаа �######�уулж чаддаггүй-мөхөх нь