Спорт
Пара жүдогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын баг анх удаа медаль хүртлээ

Казахстаны Астана хотод пара жүдогийн насанд хүрэгчдийн ДАШТ багийн барилдаанаар өндөрлөлөө. Багийн барилдааны эрэгтэйчүүдийн төрөлд найман орны баг оролцсоноос манай жүдочид хүрэл медаль хүртэв.
Эхний тойрогт Монголы баг эзэн орон Казахстаны багт хожигдсон ч дагах барилдаанд Энэтхэгийг, улмаар хүрлийн төлөө Тайландыг буулган авснаар Монголын пара жүдогийн түүхэнд анх удаа багийн тэмцээнд шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.
Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг пара жүдогийн ДАШТ-д манай улс хоёр хүрэл медальтай эх орондоо ирж байна. Түүнчлэн хоёр тамирчин шагналт байрт шалгарав.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.