НИЙГЭМНийгэм мэдээ

Дэд ахлагч Б.Буянхишиг 46 хоногт 2222 км зам туулсан амжилттайгаар гүйлтээ зогсоожээ

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв аймаг болон нийслэлийн 3 дүүргийн нутаг дэвсгэрийг хөндлөн гулд туулж, өдгөө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас Чингис хотыг чиглэн гүйж яваа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишиг нараас түүхэн үйл явдлын тухай баяртай мэдээ ирлээ.

May be an image of 3 people and text

46 дахь өдрийн гүйлтээрээ тэд 2222 км замыг туулж, Чингис хот ороход 58 км дутуу, хээр хоноглож буйг “Таван цэг” багийн эмч дэслэгч Б.Золбоо бидэнд ирүүлсэн мэдээлэлдээ дурдлаа. Түүхэн үйл явдал гэж онцолсны учир нь дэд ахлагч Б.Буянхишиг эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх 2222 км замыг 46 хоногт туулсан амжилтаар гүйлтээ зогсоож байна.

Тэрбээр Монгол Улсын хэт холын зайн түүхэнд шинэчилж тогтооход амаргүй шинэ рекордыг энэхүү гүйлтээрээ тамгалан үлдээж чадсанаараа яах аргагүй онцгой нэгэн боллоо.

May be an image of 3 people and text

2021 онд хил хамгаалах байгууллагын алба хаагч бүсгүй 1047 км замыг 48 хоногт туулснаар монгол эмэгтэйчүүдийн түүхэн рекордыг анхлан бичсэн бол дэд ахлагч Б.Буянхишиг үүнийг 2 дахин нугалж 46 хоногт 2222 км болгон нэмэгдүүлж чаджээ. Тэр бүү хэл, 2021 онд ахлах ахлагч Э.Даваажамц 2127 км замыг 46 хоногт туулж байсантай дүйх амжилтыг дэд ахлагч бүсгүй ийнхүү тогтоож, гайхамшигтай амжилтыг үзүүллээ.

May be an image of 3 people

Түүнтэй утсаар холбогдож сэтгэгдлийг хуваалцахад “Үнэхээр сайхан байна. Түүхэн рекордыг тогтоож чадсандаа баяртай байна. Цастай, бороотой, шуургатай, нартай бүх цаг үед эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх чулуу бүрийг хөлөөрөө мэдэрч, салхи бүрийг нь амьсгалж гүйснээрээ бахархаж байна. Өдий зэрэгтэй гүйж, энэхүү амжилтыг үзүүлэхэд ахлах ахлагч Э.Даваажамц ахын нөмөр нөөлөг, тусламж дэмжлэг хязгааргүй их. Үнэхээр баярлалаа гэж хэлэх ч багадна. Сэтгэл санааг минь өргөж, инээлгэж, зоригжуулж, заримдаа эвийлж, ёстой нэг аав, ахын уул шиг нөмрийг үзүүлж хамтдаа гүйсэн нь 2222 км зам туулахад гол түшиц боллоо. “Таван цэг” багийнхандаа ч ялгаагүй. Гүйхээс бусдыг минь тэд л нугалж, энэ урт холын замыг хамтдаа тууллаа. Хайртай аав, ээж, хань, хүүдээ баярлалаа. Гүйх шийдвэрийг минь хүлээн зөвшөөрч, бүх төрлийн тусламж дэмжлэг үзүүлсэн БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, ТХЦК, ХХЕГ, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги болон бусад нэгтгэл, ангиуд, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий аймаг болон нийслэлийн Налайх, Багануур дүүргийн Засаг дарга, Цэргийн штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүн, ард иргэд, малчид, тээвэрчдэдээ үнэхээр их баярлалаа. Монгол Улсын хэт холын зайн түүхэнд хил хамгаалах байгууллагын алба хаагч ахлах ахлагч Т.Рэнцэнбадам эгчтэй хамт түүхэн рекордыг бичсэндээ баярлаж байна. Бидний энэхүү амжилтыг монгол бүсгүйчүүд маань эвдэж, шинэчилнэ гэдэгт нь эргэлзэхгүй итгэж байна. "Гүйлт бол гайхамшиг” гэсэн мэдээллийг өглөө.

Дэд ахлагч Б.Буянхишигийн хувьд гүйлтээ зогсоож байгаа ч төв суурин газруудад орж гарахдаа ахлах ахлагч Э.Даваажамцтай хамтдаа гүйж, “Таван цэг” багийнхнаа 5000 км зам туулж дуусгах хүртэл цугтаа явна. Тэрээр 46 хоногийн туршид тасралтгүй гүйчихсэн учраас цаашдаа өдөрт 5-10 хүртэлх км замд гүйж, биеийнхээ дасан зохицсон байдлыг нийцүүлэхээр төлөвлөжээ

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мундаг дайчин бүсгүй шүү. Шинэ амжилт тогтоосонд баяр хүргэе. Цаашдын ажил, амьдралд аз жаргал, амжилт хүсье. Эмэгтэй хүн 2222 км зайг салхи шуурга, цас бордоогоор гүйж туулна гэдэг бол маш тэвчээр хатуужил шаардсан ажил даа.

Зочинмиргэн
Зочинмиргэн

Өрөандөө суудаг хийх ажилгүй эргүүтсэн хурандаа нараа гүйлгэ...

Зочин
Зочин

Болиоч ажлыг нь хэн хийж байгаа вэ? Гүйх гээд байдаг юм бол цалингүй чөлөө авч энгийн хувцастай гүй

Иргэн
Иргэн

Хийх ажилгүй сайхан хүмүүс Монгол улсын төрийн байгууллагуудал их бн аа!!! Үнэхээр мундаг гүйж нэрд гарах гэж байгаа бол Дэлхийд үзчэх хэрэгтэй!!! Чадахгүй бол хий дэмий гэлдэрч хэн ч чадна!!! Одоо дараагийн эргүү нь дээд амьжилт эвдэнэ гэж шизотох байх удахгүй!!!

Иргэн
Иргэн

ОДОО НЭГ ЭРГҮҮ АЛЦГАР НЬ 4444 КМ ГҮЙНЭ ДЭЭ ЯАСАН ГЭЦҮҮТЭЙ УЛСУУД ВЭ? АХЛАГЧ ЭМЭГТЭЙ БАНДААШАА БАЙНГА СОЛЬЖ БАЙСАН БИЗ ДЭЭ? ЭНЭ ГҮЙЛТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ? АЛДАР НЭР ҮҮ?ОДОО ХАВРЫН ТАРЧИГ ЦАГТ ГАРУУДЫГ ХАМААГҮЙ ГҮЙЛГЭЖ БАЙГААД АЛЧИХАВАА БИ ТУШААЖ БАЙНА АХИН ИЙМЭРХҮҮ ХОЛЫН ГҮЙЛТИЙГ БИ ХОРИГЛОЖ БАЙНА.ЯЛАНГУЯА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭНЭ БОЛ ТУШААЛ

Зочин
Зочин
Reply to  Иргэн

БИ БОЛ ЭНЭ ЭМЭГТЭЙГЭЭР БАХАРХАЖ БАЙНА. МУНДАГ ЮМ АА . ХҮН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРНЭ ГЭДЭГ АУГАА ХҮЧ ЧАДАЛ ЭР ЗОРИГ ШААРДАГДДАГ .ТҮҮНИЙГЭЭ ДАВАН ТУУЛСАН ХҮН ЦААШИД ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ӨӨДРӨГ АМЬДАРНА . ДЭЭРХИ иргэн гэх тэнэг үүнийг ойлгох ухаан нь хүрэхгүй дээ . Ухаан нь богино хүч чадалгүй хүн л бусдад атаархаж амьдардаг .

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Бандааш?Муу гаж донтон.......

Занги
Занги

Ямар гуталтай 2,2 мянган км замыг гүйж туулсан бэ, зургий нь харах юмсан, гутал бүхнийг хэлнэ.

Зочин
Зочин

Ямар мундаг юм бэ. Амжилт

Зочин
Зочин

Байр сууц байвал өгөөрэй дээ.Ингэж байгаад аваад байх шиг байна лээ.

Холбоотой мэдээ

Back to top button