Трампыг хүлээлгүйгээр Европын холбоо, Их Британи Москвагийн эсрэг шинэ хориг танилцууллаа

Вашингтоныг хүлээлгүйгээр Европын холбоо, Их Британи ОХУ-ын эсрэг шинэ хориг тавьж буйгаа мягмар гарагт /2025.05.20/ мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьснаас нэг өдрийн дараа шинэ хоригийг танилцуулав.
Лондон болон Брюссел мэдэгдэл хийхдээ шинэ арга хэмжээ нь Москва хоригоос бултахдаа ашигладаг “сүүдэр” дэх газрын тос тээвэрлэгч онгоц болон санхүүгийн фирмүүдийг онилно гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленски Телеграм дээр бичихдээ “Хориг арга хэмжээ чухал. Дайны гэмт хэрэгтнүүдэд хоригийг илүү бодитой мэдрүүлэхийн тулд ажиллаж байгаа хүмүүст талархаж байна” хэмээсэн юм. Тэрбээр нэмж бичихдээ АНУ үүнд тусалбал сайн байх болно гэжээ.
Трамп Путинтэй утсаар ярьсныхаа дараа Москвад нэмж хориг тавихад хараахан бэлэн биш гэх утгатай зүйл хэлсэн. Москваг энхийн тохиролцоонд хүргэхийн тулд, өөрөө сүрдүүлж байснаараа нэмж хориг хэмжээ яагаад авахгүй байгаа гэдгийг Трампаас сэтгүүлчид асуусан юм. Үүнд тэр “Яагаад гэвэл ямар нэгэн зүйл хийх боломж байгаа гэж бодож байгаа болохоор. Хэрвээ хориг тавивал нөхцөл байдлыг улам дордуулна. Гэхдээ нэмж хориг тавих боломжтой үе гарч болно” гэж хариулсан.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.