Гадаад мэдээДЭЛХИЙ

Виктор Януковичийн туслах асан буудуулж амь үрэгджээ

Испанийн Мадрид хотод байрладаг сургуулийн гадаа Украины улстөрч асан буудуулж амь үрэгдсэн явдал лхагва гарагт /2025.05.21/ болжээ. Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн туслахаар ажиллаж байсан 51 настай Андрей Портнов өчигдөр өглөө буудуулж нас барсан байна.

Цагдаа нар лхагва гарагийн өглөө, орон нутгийн цагаар 09:15 минутийн орчим Позуело де Аларкон дүүрэгт эрэгтэй хүн буудуулсан талаар дуудлага хүлээн авсан аж. Испанийн Дотоод хэргийн яамны эх сурвалж болсон явдлын талаар “Reuters” агентлагт хэлэхдээ “Хэд хэдэн хүн түүний нуруу, толгой руу буудаад ой мод руу орж зугтсан” хэмээжээ.

Яаралтай тусламжийнхан хүрэлцэн ирэхэд Портнов амьсгал хураасан байсан юм. 2014 онд Украинд бослого гарсны дараа Янукович болон Портнов ОХУ-руу зугтсан. Портновыг эх орноосоо урвасан, хөрөнгө шамшигдуулсан гэх хэргээр Украины албан тушаалтнууд мөрдөн байцааж байсан юм. Европын холбоо түүнд хориг арга хэмжээ авсан ч дараа цуцалсан байдаг.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button