Олон улсын шинжээчид профессор П.Батчулууныг гэм буруугүй гэж дүгнэв

2025 оны тавдугаар сарын 10-ны өдөр Монголын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгт хандсан Австрали, БНСУ, АНУ-ын нэр хүндтэй шинжээчид П.Батчулууны хэргийг олон улсын стандартын хүрээнд үнэлж, ямар нэгэн хууль зөрчсөн, албадсан, хуурсан үйлдэл хийгээгүй хэмээн дүгнэсэн байна.
Шинжээчдийн баг дараах гол үндэслэлүүдийг дурдсан ба үүнд:
- Донорын ар гэрийн бичгээр өгсөн зөвшөөрөл хүчинтэй байсан
- Шөрмөс болон цөс авах нь эмнэлзүйн стандарт аргачлалын дагуу хийгдсэн.
- Санхүүгийн ашиг хонжоо хүртээгүй, нууцлал зөрчөөгүй
- Профессор П.Батчулууны үйлдэл нь төрийн тогтоосон журам, олон улсын жишигт нийцсэн
- Хэрэг нь Монголын эрхтэн шилжүүлгийн тогтолцоонд итгэл алдагдуулах эрсдэлтэй болсон
Мөн энэхүү дүгнэлтээр Монголын Дээд шүүхийг уг мэргэжлийн дүгнэлтийг харгалзан үзэхийг уриалсан байна.
Сануулахад: Гавьяат эмч П.Батчулууныг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Иймд Улсын дээд шүүх хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хяналтын шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.