Франц, Вьетнам хоёр $10 тэрбумаар үнэлэгдэх гэрээ хийжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Вьетнам улсад айлчлал хийж буй. Энэхүү айлчлал Францын ерөнхийлөгч сүүлийн арван жилд анхны удаа Вьетнамд айлчилж байгаа явдал гэдгээрээ ач холбогдолтой юм. Айлчлалын хүрээнд хоёр улс даваа гарагт /2025.05.26/ 10 тэрбум ам.доллароор үнэлэгдэх гэрээ хийсэн байна. Тэрхүү гэрээ нь батлан хамгаалах болон бусад салбарын хамтын ажиллагааны тухай юм.
Экспортоос эдийн засаг нь ихээхэн хамааралтай Вьетнамд Вашингтоноос их хэмжээний дарамт, шахалт ирж буй. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вьетнамыг Америкаас илүү их бараа худалдан авахыг шаардаж байгаа. Вашингтон тус улсад 46 хувийн гаалийн татвар онооно гэж мэдэгдээд буй. Гаалийн татвараас зайлсхийхийн тулд Вьетнам худалдааны хэлэлцээ хийнэ хэмээсэн байгаа. Европын орнууд Вьетнам бүс нутгаа гаргуунд гаргасан тохиролцоо АНУ-тай хийж магадгүй гэж санаа зовж байгаа юм. Франц, Вьетнамын хийсэн гэрээгээр “Airbus” компанийн 20 онгоц худалдаж, цөмийн энерги, батлан хамгаалах, төмөр зам болон далайн тээврийн салбар дээр хамтран ажиллана.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.