Гадаад мэдээДЭЛХИЙ

Герман Украинд 5 тэрбум еврогийн тусламж өгч, хамтран алсын тусгалтай зэвсэг хөгжүүлнэ

Германы канцлер Фридрих Мерз лхагва гарагт /2025.05.28/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын газар нутаг руу илүү гүн цохилт өгөх чадамжтай алсын тусгалтай зэвсгийг Киевтэй хамтран хөгжүүлнэ гэжээ. Мөн Герман Украинд 5 тэрбум еврогийн тусламж нэмэлтээр илгээхээ мэдэгдсэн байна.

Мерз зэвсэг хамтран хөгжүүлэх тухайд мэдэгдэл хийхдээ “Хоёр орны хооронд цэргийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны шинэ хэлбэр болно. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Украин, Герман аль алинд нь үйлдвэрлэл явагдах боломжтой” гэжээ.

Түүнийг ийнхүү мэдэгдэл хийсний дараа Украин, Германы Батлан хамгаалахын сайд нар санамж бичигт гарын үсэг зурсан байна. Тэрхүү санамж бичигт Герман Украины батлан хамгаалахын салбарт шууд хөрөнгө оруулах, Украин болон Германы зэвсэг үйлдвэрлэгчдийн хооронд өргөн хүрээтэй гэрээ байгуулах зэрэг агуулга багтсан юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button