Үйл явдал: Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалт болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм:
9:00 цагт: “Хүүхдийн хөдөлмөрт хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт “Улаанбаатар галерей”-д болно.
9:00 цагт: “Эрчим хүчний шилжилт технологи ба экологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн 8-р байрны хурлын танхимд болно. Холбогдох утас: 99092150
9:10 цагт: Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Засгийн газар хамтран нээж буй “Англи хэлний төгөлдөршил төв”-ийн нээлт МУИС-ийн номын санд болно.
9:30 цагт: ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн шинэ барилгыг албан ёсоор ашиглалтад оруулж, нээлтээ хийнэ. Утас: 99815918
9:30 цагт: Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх “Demosc” төслийн үр дүн, цаашдын гарц шийдлийг хэлэлцэх уулзалт “Чингис” хаан Үндэсний музейд болно. Холбогдох утас: 99096434, 94999598
10:00 цагт: МҮХАҮТ-аас “Chamber day” үйл ажиллагааг зохион байгуулна. Холбогдох утас: 99077127
-Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалт Улаанбаатар хотод эхэлнэ.
-Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.