НИЙГЭМНийгэм мэдээ
Төрийн наадамд 10 удаа оролцсон Сүлд бор морь зодог тайллаа

Ханмонгол морин циркийн сонгодог тусгай сургуультай Сүлд нэртэй бор морь зодог тайллаа.
Сүлд бор морь Ханмонгол морин циркийн “Морьт гайхамшиг” үзүүлбэрт 14 жил /2011-2025/ хүчин зүтгэсэн билээ.
Энэ хугацаанд Улсын төрийн наадмын нээлтэнд арван удаа оролцож байжээ. Мөн Их тэнгэрийн ам, Asem valley-д зохион байгуулагддаг төрийн олон улсын уулзалт, фестиваль арга хэмжээнүүдийн хүндэтгэлийн тоглолтонд оролцож монгол адууны гайхамшигийг Олон улсын элч төлөөлөгчиддөд амжилттай үзүүлж байсан сонгодог сургуультай морь юм.
Сүлд нь өнгөрсөн 14 жилийн хугацаанд,
- Морьт харвааны спортын морьт харвааны морь
- Морин циркийн джигитийн үзүүлбэрийн морь
- Морьтны гайхамшиг номерийн сонгодог тусгай сургуультай морь
- Хөсөг морин тэрэгний морь гэсэн хүндэт үүргийг гүйцэтгэж байв.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр бахархаад ханашгүй агуу хүлэг морь юум даа гайх�##�тай