УЛС ТӨРУлс төрийн мэдээ

БНХАУ-аас коксжуулсан нүүрс татвал адаглаад барьцалдуулагчид 300 тэрбум зарахгүй, угаартах эрсдэл+агаарын бохирдол буурна

Хэдийгээр хагас коксжуулсан нүүрсний үйлдвэр барьж, байгуулах асуудал энэ хавар хөндөгдсөн ч ажил нь эхлээгүй. Сайд нь ч (С.Одонтуяа) огцроод явчихлаа. Гэтэл намар, өвөл хаяанд ирчихээд байна.

Утааны сонсгол гэдгийг хийж, агаарын бохирдлыг бууруулах олон шинэ арга хэмжээг ярилцаж хэлэлцсэн нь ердөө хагас жилийн өмнө байна. Үүгээр л сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн стандарт хангалтгүй байна гэдгийг хангалттай ярьсан. Барьцалдуулагчийн хэмжээ, дэгдэмхий хийн ялгаруулалт зэрэг олон сэдэв энд уялдсан, наад зах нь мидлингийг солих ёстой гэж санал нэгдсэн.

Мидлинг бол түүхий нүүрс. Иймд түүхий биш хагас кокжсон нүүрс, хөх нүүрсний эрэлд гарцгаасан. Өмнө нь ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн БНХАУ-аас хагас кокосжсон нүүрс импортлон турших гэхэд шүүмжилсээр байгаад болиулж байв.

Нэгэнтээ хийн түлш холбох, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг хөтөлбөр зэрэг хэрэгжиж байгаа тул энэ өвөлдөө түлээ түлшээ бэлдэх л ёстой. Ийм учир БНХАУ-аас хөх нүүрсийг зөвхөн түлшний зориулалтаар худалдаж авах зохицуулалтыг санаачилж байгаа.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Эрдэмтдийн зөвлөлөөс илчлэг өндөр нүүрсний сөрөг үр дагавруудыг дүгнэж гаргасан. Үндэсний хорооноос хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэг шийдвэрийг гаргасан. Тийм учраас БНХАУ-аас 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс авна.

Бид одоогийн "Тавантолгой түлш" сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нийт зардлыг шингээж, 300 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэх гэж байна.

Өөрөөр хэлбэл, 80 орчим сая ам.долларын хэмнэлт үүсгэх тооцоог гаргаж, 800-гаас дээш градуст жигнэсэн, химийн хортой нэгдлийг ялгасан нүүрсийг ялгасан нүүрсийг 200 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч, эндээ савлан, хэрэглээнд нэвтрүүлнэ" гэж мэдэгдээд байгаа.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрийг авч үзье.

Зөвлөлийн хувьд сайжруулсан шахмал түлшинд ашиглаж байгаа нүүрсний хүхэрлэг хийн хэмжээ стандартад зааснаас 1.66 дахин их, нүүрстөрөгчийн дутуу исэл 1.45 дахин их байгааг тогтоосон байна. Иймд түлшний түүхий эдийг солих, цаашид хагас коксжуулсан нүүрсийг судлах зөвлөмж өгчээ.

Тэгвэл, БОУАӨ-ийн сайд асан С.Одонтуяа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа дараах тогтоолыг мөн баталсан байна.

Энэ тогтоолын тавдугаар хэсэгт, сайжруулсан шахмал түлшний мидлинг шаардлага хангаагүйг онцолж, 2025-2026 оны галлагааны улиралд түлш таслахгүйн тулд импортын бэлэн нүүрс, тэр дундаа хөх нүүрс импортлон савлаж түгээх ажлыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт даалгасугай гэж бичжээ.

Өөрөөр хэлбэл, үнэн хэрэгтээ энэ хөх нүүрс, импортын нүүрсний асуудал бол Х.Нямбаатарын өнөөдөр санаж сэдээд байгаа ажил биш. Өнгөрсөн жилээс хойш агаарын бохирдлыг яах вэ гэдэг дээр ажилласан зөвлөл, хорооны тогтоол шийдвэр бөгөөд зөвлөмж байна.

Нөгөө талаас энэ бас эдийн засгийн хувьд хэмнэлттэй буюу мөнгө цаас идэх, угаас гэсэн арга биш нь шахмал түлшний барьцалдуулагч, шуудайны тендертэй харьцуулж үзэхэд л ойлгогдох юм.

БАРЬЦАЛДУУЛАГЧИЙН ШУУД ХУДАЛДАН АВАЛТУУД

2022 он хүртэл үйлдвэрлэлийн технологийн материал болох барьцалдуулагчийг Тагнуулын ерөнхий газрын даргын 2019 оны 01/414,  2022 оны 10/41 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн зөвлөмжийг буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хуулийн 3.4 дэх хэсэгт хамааруулан шууд гэрээ байгуулж байсан.

2023 онд барьцалдуулагч худалдан авахаар Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж дараах 3 багцаар зарласан:

  • Багц 01: Зүүн үйлдвэрт 13.2 тэрбум.₮ төгрөг , 9 ААН оролцож бүх тендерээс татгалзсан
  • Багц 02: Баруун үйлдвэрт 12.9 тэрбум.₮ төгрөг, 11 ААН оролцож бүх тендерээс татгалзсан
  • Багц 03: Төвийн үйлдвэрт 11.2 тэрбум.₮ төгрөг, 8 ААН оролцож бүх тендерээс татгалзсан

Нээлттэй тендер шалгаруулалт амжилтгүй болж галлагааны улирал хаяанд ирсэн тул ТБОНӨХБАҮАТ хуулийн /2005 оны 12 дугаар сарын 1-ний өдөр/ 34 дүгээр зүйлийн 34.1.2 болон 34.1.5 дахь заалтыг үндэслэл болгон дараах компаниудтай гэрээ шууд байгуулсан. Үүнд:

  • Импортын барьцалдуулагч:
    • Өвөр Монголын Дун И Рихуй Импорт Экспорт худалдааны ХХК /2023.10.04, ТТТХХК/23/534/
    • Жуншинь шинэ материалын технологи Ниншя ХХК /2023.10.16, ТТТХХК/1208/
    • Монгол барьцалдуулагч:
      • Люксдаймонд ХХК /2023.10.04, ТТТХХК/23/533/
      • Гарааны баргил тех ХХК /2023.09.26, ТТТХХК/509/
      • Гарааны баргил тех ХХК /2023.11.17, ТТТХХК/2023-1437/

2024 онд барьцалдуулагч худалдан авахаар ТТТХХК/20240102207 дугаартай 71,680,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл арга хэмжээг “Нэг эх үүсвэрийн худалдан авах арга”-аар зохион байгуулахаар Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан. Үүний дагуу ТБОНӨХБАҮАТ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтыг үндэслэл болгон дараахь компаниудтай гэрээ байгуулсан. Үүнд:

  • Импортын барьцалдуулагч "Жунжин шинэ материал технологи ХХК БНХАУ - 13,000 тонн /2024.05.25, ТТТ-2024-Н01/
    • Монгол барьцалдуулагч -Консорциум - 7,812 тонн /Гарааны баргил тех ХХК, Барилтрэйд ХХК, Хангайхан Өндөр ХХК-иудын хамтарсан консорциум, 2024.02.08, ТТТ-2024-152/
    • Гарааны баргил тех ХХК - 2,500 тонн /2024.08.31, ТТТ-2024-Н06/

2023 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтээр Тагнуулын ерөнхий газар болон холбогдох дээд шатны байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу барьцалдуулагчийг худалдан авалт хийгээгүй, Тендерийн тухай хуулийн 34.1.2-ийг баримталсан байна гэж үзсэн.

Энэ зэргээр 2018-2025 оны хооронд гэхэд 154,540 тонн барьцалдуулагчид 364 ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулсан байгаа юм. Мөн нийт татан авсан барьцалдуулагчийн 67.2%-ийг импорт,  32.8%-ийг л дотоодын барьцалдуулагч эзэлж байна.

Нэг ёсондоо барьцуулдагч, шуудайнд дээрх мэтээр хандаж, 300 гаруй тэрбум төгрөг үрэхгүй. Үйлдвэрлэл явагдахгүй. Импортолж, савлаад худалдах маягаар агаарын бохирдол хийгээд эрүүл мэндэд сөрөг нөлөө бага шийдлийг л энэ өвөлдөө хэрэгжүүлье гэж үзээд байгаа юм билээ.

Үзүүлэлт Хагас коксжуулсан нүүрс
Угаарын хий (CO) ялгаралт Илүү бага – анхан шатны боловсруулалт хийсэн тул шаталт илүү бүрэн явагдана
PM2.5 болон PM10 тоосонцор Харьцангуй бага – хагас боловсруулсан тул хорт хольц бага
SO₂, NOₓ, үнс ялгаралт Бага – боловсруулах явцад хорт бодисуудын хэмжээ багассан
Угаартах эрсдэл Дунд зэрэг – гэхдээ гүйцэд шаталт хийгээгүй тохиолдолд эрсдэл байсаар
Агаарын бохирдолд үзүүлэх нөлөө Бага зэрэг сөрөг – цэвэр нүүрснээс дээр ч түүхий нүүрснээс бага
Шатаахад гарах дулааны чадал Илүү өндөр – нягтарсан, боловсруулах явцад илч сайжирсан
Хэрэглээний аюулгүй байдал Харьцангуй аюулгүй – зөв хэрэглэвэл угаартах эрсдэл багасна

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
75 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нүүрстэй байж нүүрс авна гэнэ. Түүхэнд үлдэх онигоо. Эрүүл ухаан гэж бна уу
Бүр болохгүй бол түүхийгээр нь түл. 100 жил түлсэн юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

эргүү сда уншаад ч ойлгохгүй мал бншд чи

Зочин
Зочин
Reply to  Зочин

bitgii solior

Зочин
Зочин
Reply to  Зочин

мал

Зочин
Зочин

Ягд заавал хятадаас л бүхнийг авна гэсэн журам хууль үйлчлээд бдг юм болоо..ионголд алаг толгойн нүүрс гэнд цэвэр кокос каллаар өндөртэй маш бага утаа ялгаруулдаг нүүрс бга шүү дээ...энэ нямбаатар дэндүү урагшаа үйлчилээд бүр ил цагаан болчихов уу????бүгдийг хятадаас гсн бодлого??????

Осор
Осор
Reply to  Зочин

Хэдийгээр 5 толгойн коксжих нүүрс байвч цэвэршүүлж хагас кокс болгож угаах гэх мэт нь хийгдэх боломж байхгүй үйлдвэр нь бхгүй гэх юмуу даа ...5 толгойн нүүрс шууд байгаагаар нь авчирч түлж үзэж бсан .бөөн баарцагласан зүйл болчихоод байнга ухуулна. Их үнэртэй утаа их .нэг хөх дөл гараад зуух цоорчихсон. Маш их асуудалтай хагас сар хэрэглээд л больсон.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эргүү малаа өөр авах газар байхгүй мал минь

Зочин
Зочин
Reply to  Зочин

Авсан ч үнэ ханш нь дийлдэхгүй. Наад зах нь замын зардал ойр газраас хямд байдаг юм бгаа биз дээ. Ккк

Зочин
Зочин

За бараг тэр нь дээр биз дээ. Өөрсдөө хийж чадахгүй байгаа юм чинь. Ямар ч стандартгүй, ямар ч хууль журам мөрддөггүй, идэж уухын дон туссан дарга нартай манайх шиг газар ингэж хүний амиар наадаад хэрэггүй юм бна дөө. Идэж уух гээд хамаг орцыг нь хасахыг нь хасаад, солихыг нь солиод за мөнгийг бол ёстой идэж уухыг үзүүлж өгдөг гэсэн сураг гарсан шүү.

Бат отгон дулмаа
Бат отгон дулмаа
Reply to  Зочин

Тийм

Зочин
Зочин

Ганцхан өвөл энгийн нүүрсээ түлчих, энэ хооронд хятадаас авна гээд байгаа коксын үйлдвэрээ барьж байгуулж болмоор юм. Ганц жилд 200 тэрбум, арай л байна шүү. Тэр мөнгөөрөө үйлдвэрээ барьчихаач ээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

tiim amar yum haana bh ve tenegee buu gaihuul

Иргэн
Иргэн

Хар нүүрээс угаачих үйлдвэр барихгүй Хятадаас худалдаж авснаа гээд улайраад байгаа нь МАН- н хулгай луйвар дээрэм зогсоогоогүй бүр хил дамнасан луйвар болж төгөлдөршиж байгаа юм бн!!! Арай юмаа ямар машин, мотоцикл, ундаг дугуй бүтээх гэж байгаа биш, нүүрсээ өөрсдөө боловсруулахад юуу нь болохгүй байнаа!!

Зочин
Зочин

Манай Монгол чинь кокосжсон нүүрсээр баялаг биз дээ. Заавал гаднаас авах шаардлага юунд байнаа

Зочин
Зочин

Тэнэг малнууд өөрсдөө Хятадад нүүрсээ импортлочихоод одоо буцааж худалдаж авна гээд зогсож байдаг хаанахын ёс вэ энэ хэдэн улс төрч нэртэй луйварчид авилгачид үнэхээр л давар ч гүйцлээ хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэж бүгд шоронгийн хаалга татах цаг нь ирнэ дээ

Зочин
Зочин

Тэр нүүрс авах 200-300н тэрбум төгрөгөөр үйлдвэр байгуулж болохгүй юм байхдаа

Зочин
Зочин

Нэг жилд 200 тэрбум 2,3н жилд 400-с600н тэрбум хайран мөнгө

Зочин
Зочин

Болиочээ монголын ард түмэн юу түлхээ өөрсдөө мэддэг у

Зочин
Зочин

Яагаад заавал гаднаас аьна гээд байгааг ард түмэн чинь ойлгохгүй бна. Манайд нүүрс байгаа биз дээ. Даргаа

Зочинзочин зочин
Зочинзочин зочин

Маф оролцохгүй бол иргэд өөрсдөө амьдарлаа зохицуулаад явна .Мөн их гэр.хороололынхоныг хохироосон доо .Одооч тоглолт үргэлжилнэ

хэрэглэгч
хэрэглэгч

үйлдвэрлэгч биш худалдан авагч хэрэглэгчийн соёлд сургаад байна даа, алдаж онож байгаад өөрийн бүтээгдэхүүнээ чанаржуулах толгой дутлаа, урдаас авах төобөрөөс хэдэн хувь нь хувь дансруу орох юм бол доо, тааллаараа бол гээд хаяхуу

Зочин
Зочин

Өөрсдөө нүүрстэй улс байж яахаараа манайхаас авсан нүүрсийг буцааж өндөр үнээр аваад байгааг ойлгохгүй юм.

Зочин
Зочин

Нүүрстэй байжииж Хятадаас нүүрс авна гэнэ үү

Зочин
Зочин

энэ тэнэг нөхрийг бурхан өршөөг биш тэнгэр нэргэг

Зочин
Зочин

Ккк гэнэт эрдэмтэнтэй болоод шааснуу малнууд

Зочин
Зочин

Эргүү хогнууд минь өөрөө зарчихаад эргүүлээд өөрийн нүүрсийг өндөр үнээр авах юм бол нүүрсээ зарах хэрэг байна уу.хэнд ашигтай хэний халаасаэд орох болоод ийм шийдвэр гаргаад байна
Иргэдийг ажилтай өол тэгвэл тэд өдөржин гэртээ даарч гал түлэхгүй.
Дэлхийд гаргах манайд хийх боломжтой тийм үйлдвэр байгуул.яагаад болохгүй гэж төмрөөс их юм алга төмрөөр юм хий.ноос ноолуурыг бас үнэд оруул.ээж аав эцэг эх эхнэр гэж байдаг бол энэ эргүү дээ хэлээч ээ

Зочин
Зочин

Өөрийн нутагт байгаа нүүрсээ тэр тэр кокосжсон нүүрсийг нь болгож болдоггүй юмуу угаах үилдвэр юмыг нь эх орондоо барьж байгуулж болдоггүй юм бол гаднаас худалдаж авна эсвэл гадны хөрөнгө оруулалт татна л гэж байдаг эх орондоо янз бүрийн үилдвэр барина гэхийн оронд тэндээс эндээс худалдаж авна ийм тусламж дэмжлэг гээд л гуйлга гуйгаад л яавах юм гуйлагачин орон болж дууслааашдээ

Зочин
Зочин

Хятадууд өөрсдөө гэртээ нүүрсээ ил шатааж байгаад халуун тогоо хийж иддэг шд.

Ариун
Ариун

Мэдрэл нь зүгээр үү. Манай орон кокосжих нүүрсээ хятадруу гаргаж зардаг биздээ???!!!! Буцөагаад хятадаас нүүрс авна гэж ямар АЦаа яриад байгаанбэээээээээ

Зочин
Зочин

Ийм их хортой түлш үйлдвэрлэж бсн шахмал түлшний үйлдвэрийн удирдлагуудад харицлаг тооцох хэрэгтэй!!!

Зочино
Зочино

Очиж очиж хужаагаас нүүрсээ авах уу ? Хужаагийн бууны нохой

Судлаач иргэн
Судлаач иргэн

Эхнээсээ л Солонгос компанид энэ ажилыг өгчих гэж мөнч их бичсэндээ..Ерөөсөө хийх нь чухал биш завших цавчих л зорилготой тар засаг байдаг юм байна..бүх юмыг дампууруулж төсвөөс иргэдийг татвараас хулгайлах л ю бодож явдаг юм байна..

Зочин
Зочин

Барьцалдуулагч нь л хор үүсгэдэг шүү дээ. Нүдээр харж хийгээгүй түлшний барьцалдуулагч гэж юу хийхийг хан ч мэдэхгүй ээ. Зүгээр л өөрсдөө гэр орноо дулаалахад нь тусламж олго, цахилгааны үнээ буулга. Өөр арга хэрэггүй ээ.

иргэн
иргэн

Ил далд хулгайгаар Хятад руу өдөр шөнөгүй зөөж гаргасан Нүүрсээ эргүүлж худалдаж авч түлнэ, гэнэ Үүнийг ойлгох Ухаан хайрла,,,,,

Зочин
Зочин
Reply to  иргэн

cham shig teneg m#l oilgohgui

Сүртэй амьтад ч юм даа чааваас
Сүртэй амьтад ч юм даа чааваас

Наян долоон юм хийж хэрэлдэж, эрдэмтдийн биш эргүү толгойтой, хулхины эрдэмтдийн зөвлөл гэж гэж онигоо болох юм. Бүхэл бүтэн улсад энгийн ухамсартай, бага ангийн тоо бодож чадах хүн байхгүй байна.
1 ЛИТР газ буюу шингэрүүлсэн хий ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ 200-300 ТӨГРӨГ , хулгайч нараа

Зочин
Зочин

Зээ дарга мину, олон юманд толгой чинь эргэж явж байтал нэг өглөө уулын оройд цас манарч, усны хөвөө мөсөөр хадаалахад гаднаа хормой түлшгүй бид чинь яах болж байнаа?!!!

Занги
Занги

Өвөл нь урт үргэлжилдэг 4 улиралтай Монгол улсын өвөлжилтийг даван туулах ажлыг /коммунистууд /МАН ынхан 1924 оноос хойш өнөөдрийг хүртэл 100 гаруй жил Монголд засаглахдаа хийж чадсангүй. Тэдний хийсэн ажил гэвэл хоосон уриа лоозон, хоосон амлалт, мэдэмхийрэл, утга учиргүй биелэхгүй төлөвлөлт, хуйвалдаан, хулгай, шамшигдуулалт, бас болоогүй хоосон магтаал, сайшаал гээд нэг иймэрхүү үл бүтэх зүйлээр 100 гаруй жил занималджээ. Одоо тэгээд больчихвол яасан юм бэ, ард иргэдийнхээ нурууг тэнийлгээд, улс Монголоо өөд нь татах цаг иржээ.

Зочин
Зочин

Битгий элий балай юм яриад бай.Зүгээр л та нар толгой гэргүүлээд бай. Бид тэнэг биш

Зочин
Зочин

Монголд нам дагаж хагартлааа баяждаг авилгач хулгааач бөгс цүнхчин даргадаа пялдага долоогчуудл хурган дарганцар болж иргэдиин боломжииг хулгаалагч баяжигчид бузруудын сүрэг юмууу зүгээрл барьцуулагчаал 300 тэр бумаар хужаагаас авдагч гэх шиг нүгэл гэж бии дэээ

Зочин
Зочин

Евро технологийн коксжуулах үйлдвэр манайд хэрэгтэй. Гэхдээ бага хэмжээгээр чанартай үйлдвэрлэх техник технологи одоохондоо гараагүй.

Ззочинзэт очин зочин
Ззочинзэт очин зочин

Эргүүтээрэй хулгайчуудаа

Зочин
Зочин

Өөрсдөө хийж чадах юмгүй ганц нүүрс хийхээрээ хордуулж алчих гээд байгаа хүмүшс одоо яая гэхэв, хятадаас авахаас яахав

Мал
Мал

Ийм ядаргаатай толгой эргүүлсэн, хор найруулж заваарч байхаар тэр шингэрүүлсэн хийг дэлхийн зах зээлийн ханшаар аваад, дамлаж шаглахгүй, авилгал шингээгүй үнээр айл өрхүүдэд аваад өгчихөөч. Нэг литр шингэрүүлсэн байгалийн хийн үнэ 200-300 төгрөг л болж байгаа штээ.

Zochin
Zochin

Huraagaad irj bga ym ymar oohtei bh we Dee zoriud mongolchuudiig ustgah tolowlogoo

Зочин
Зочин

Onigoo yumaa, uragsh n hyamdhan udur shunugui zuuchuud, butsaad asar under unetei hudaldan avna gedeg zugeer l heden hulgaichuudiin mungu ugaah arga shuu, tegeed tentsej chadahgui yum chin yahav dee, uhehgui, ugaartahguin tuld avahaas daa

Бат
Бат

Монголын үе үеийн барьцалдуулагч нийлүүлсэн нөхдүүдийн удам нь тасраасай. Гурван үеээр нь харааж байна. муу ард иргэдээ боддоггүй өмхий новшнууд

Зочин
Зочин
Reply to  Бат

Хамгийн эхэнд Оюунхорол авгай!

Бат
Бат

Энэ Нямбаатар одоо өөрсдөө нүүрстэй байхад л урдаас авах гээд дайрах юмаа. Манайхан муу шахмал түлш хийгээд бүүр болиочихож. Хамгийн сүүлийн вариант нь урдаас авах юм байх даа. За яахав засаг маань бүгдийг туршиж байна даа. тайван хандаж байхаас. яахав хятад дугуй булантай цай шиг эсвэл хоргой дурдан шигээ чанартай хийвэл ирэх Жил ч авсан яахав. Аж ахуй нэгж иргэд түлэхэд боломжийн байвал хамаа алгоо

Зочин
Зочин

Хятадын хөрөнгө оруулагч уу барилга барих бол Хятадаар одоо бас бордюр бас Хятадаас

Энхтуяа
Энхтуяа

Ямарваа нэг юм түлхэд утаа гарна түлээд дуусна үр дүн муу дахиад хойтон жил яах вэ гээд талцана. Орон сууцжуулах. Нарны панел. Цахилгаан халаагуур. Газ гээд сонгох соголтууд байна нэг жигдрүүлбэл цаашдаа амар болно. Юун үнэтэй нүүрс худалдаж авах вэ?. Энэ хотын дарга Хятад компани хүнийг л эдийн засгаар дэмжээд байхын энэ бордюр замын хавтан. Яагаад энэ хүнийг хаан шиг хэлсэн ярьсан болгоныг нь биелүүлээд байдаг юм бэ? Ойлгогүй юмаа.Бага нуухт "Батрейн станц" гээд цомхон станц барьсан байна. Яагаад дэмжихгүй байнаа

...............
...............

Тэр мөнгөөрөө дулаалга хий

Зочин
Зочин

Хуц.а.л.гүй л нүүрсээ түлээч барьц.а.л.дуулагч гэж гурилын үйлдвэрийн хаяг.д.а.л гурил байсан биздээ л.а.л.ар минь....
Мултрахынхаа өмнө ямар ч хамаагүй худлаа ажил хийсэн болж мөнгө ш.аа.х гээд улайрч байх шив дээ ....п.и.зда

Зочин
Зочин

Одонтуяаг алдаад бусдыг нь бүлдэгцэн юм баына л даа.

Зочин
Зочин

Гал түлэхдээ бас хятадын хараат болох юм байна л даа.

Слава Украйн
Слава Украйн

Новшнуудаа, юу хуцаад байгаа юм бээ

Гантулга
Гантулга

Таван толгойн угаасан коксжсон нүүрсээ түлчихэд яагаад болохгүй гэж. Ямар их мөнгөтэй юм. Насан туршдаа худалдаж авах юмуу хайшаа юм.

Баяр
Баяр

Одоо л утаагаа боддог цаг нь юмсан тэнэг у/төрч,цүнх баригч,хулгайч,авилагчин бол наадам л бодож яваа!!!

Зочин
Зочин

Шахмал түлшээ герман технологиор сайжруулбал ямар вэ? Уг нь анх герман технологиор хийх гэж байсан гэж сонссон юм байна.

Үнэн үнэн
Үнэн үнэн

Эрдэнэс Монгол ХХК-хан хөх нүүрсний үйлдвэрлэл чухамхүү Багануурт заавал өөрийн ҮТПарк байгуулж байгаад бариад өгнө, энэ бол мега төслүүдийн эхлэл гэж Нийслэлийн Багануур үйлдвэрлэл технологийн паркийн гадаадын хөрөнгө оруулалтыг 70% татсан байсан 313 га газрыг шууд улсын тусгай хэрэгцээнд гэж шилжүүлж авч самарсан. Одоо тэгээд яасан бэ Наранцогт Нямбаатар нараа тэр гоё хөх нэртэй төслүүд чинь яасан бэ??? .

Холбоотой мэдээ

Back to top button