НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлд нормд заасан хэмжээнээс 2.4 дахин олон ШТС байна

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх болон хийгээр цэнэглэх станцууд, газрын тосны агуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт хийхэд стандарт, нормд заасан хэмжээнээс 2.4 дахин олон ШТС үйл ажиллагаа явуулж байгааг тогтоожээ.

Мөн хүн ам ихээр суурьшсан хэсгүүдэд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх болон хийгээр цэнэглэх станцуудад хяналт, шалгалт хийж, орон сууцын хороолол дунд барьсан долоон ШТС-ын үйл ажиллагааг зогсоосон байна.

Улаанбаатар хотын хэмжээнд байгаа газрын тосны 28 агуулахад стандарт, норм, аюулгүй ажиллагаа, ХАБ-ын чиглэлээр хяналт шалгалт хийхэд 10 нь зөрчилтэй гарсан тул 24 улсын байцаагчийн 188 заалт бүхий албан шаардлага хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 19, 2025 09:52

НИЙСЛЭЛ ХОТ МААНЬ ШАТААДАГ ТЭСРЭХ БӨМБӨГӨН ДЭЭР ОРШИН ТОГТНОЖ БАЙГАА ШҮҮ НАРНЫ ЗАМ ДАГУУХ БОЛОН ХОРООЛОЛ ОРЧМЫН ШТС д ДЭЛБЭРЭХЭД МАШ ИХ ХОХИРОЛ УЧИРНАА ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТ ЭНЭ ХОТЫГ ГАЛ УСНЫ АЮУЛЫН ӨМНӨ ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ ХҮЧГҮЙ ХАРСААР БАЙГААД Л ЗАЛГИУЛДАГИЙГ ХАРЛАА ҮЗЛЭЭ МЭДЭРЛЭЭ.ШТС н ТОДОРХОЙ БАЙРЛАЛЫН СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛЖ АЖИЛЛААЧ ОЛОН ЮМ ГУЦАХДАА Л САЙН ЮМ ТЭГЭЭД ЦӨӨХӨН ХЭДЭЭ ҮЛДЭЭГЭЭД ӨНДӨР СТАНДАРТ ТАВИАД ЦӨӨЛӨӨЧ.ЦӨМИЙН БОЛОН АТОМЫН БӨМБӨГ ЦААШАА ШҮҮ НЭГ ДОР 3,4 ЗЭРЭГЦЭЭД БАРЬЦАЖ БАЙГАА ЮМ ШИГ ГАЗ ХАЖУУД НЬ НААЛДЦАН ЯМБИЙ МУУСАЙН САРАН ПАРАН СОНАТУУД ЯНДАНГААРАА ОЧ МАНАРГАН ГАЗ ШАХУУЛААД ЯВААШТ.

Back to top button