УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗГ-ын бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг НЭГ хоногийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.24/ хуралдаан 14.00 цагт товлогдсон ч, 15.00 цагт эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/-ийг хийхээр төлөвлөсөн билээ.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар уншиж танилцууллаа.

Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хоёр хоногийн завсарлага хүссэн. Гэвч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэг хоногийн завсарлага өгөв. Тодруулбал, маргаашийн /2025.06.25/ 14.00 цаг хүртэл завсарласан юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button