УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал: 14 мега төслийн ДӨРВИЙГ НЬ үргэлжлүүлж, ТАВД НЬ хөрөнгө оруулалт татаж, ТАВЫГ НЬ хойшлуулна

Засгийн газрын өнөөдрийн /2025.06.25/ хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Манай улсын эдийн засгийн бүтэц хос хамааралтай. Экспортын болон төсвийн орлогын аль аль нь уул уурхайгаас хамааралтай. БНХАУ-д нүүрсний эрэлт багасвал дагаад багасдаг. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал манайд нөлөө үзүүлж байна. Үндсэн орлого болох нүүрсний үнэ 39 хувиар буурсан. Өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ 71 ам.доллартой байна. Гэтэл нүүрсний үнийг 80 ам.доллароор төсөөлж байсан нь өөдрөг төсөөлөл. Орлого 39 хувиар буурсан. Нүүрсний үнэ буурахад татвар мөн төдий хэмжээгээр багасаж байгаа. АМНАТ-ийн төлөлтөөс гадна хэмжээ багасаж байгаа.

Цаашдаа нүүрсний үнэ 15-30 хувиар буурна гэсэн тооцоолол гарсан. Тийм ч учраас 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг эргэж харах шаардлага үүсээд байна. Төсвийн орлогоо бид 33.5 их наяд гэж тооцсон боловч 3.3 их наядаар багасгах шаардлагатай. Мөн төсвийн зарлагаа танаж, тодотгох шаардлага үүссэн.

Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөнд халдахгүйгээр төр өөрөө бүсээ чангалж, давхардал хийдэл арилгах арга зам ашиглана. Нэг хүн хийх бололцоотой ажлыг гурван хүн хийдэг байсныг хумина. Дарга нарынхаа тоог бууруулна.

Мөн гаднаас хөрөнгө оруулалт татах, урьсан шигээ хамгаалдаг байх зарчим руу шилжинэ. Улстөрийн эрх, эрх чөлөө бол эдийн засгийн эрх, эрх чөлөөгөөр баталгааждаг. Тийм учраас ЗГ-ын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт суусан 14 мега төслийг эрэмбэлэх ажлыг 14 аргачлалаар үнэлсэн. Дөрвөөс таван төсөл үргэлжилнэ. Таван төсөлд хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай. Таван төслийг хойшлуулна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Үргэлжлэх 4, хөрөнгө татах 5 мега төслөө нэрэлчихгүй ийм ерөнхий мэдээлэл хэнд хэрэгтэй юм бэ.

Иргэн
Иргэн

Нүүрс ярьсаар 30-жилийн ардаа орхилоо МАН-мафиууд!!! Ичээсэй

Зочин
Зочин

МАН соц-д 450 төг-ний ц�##�интай 1 хүний ажлыг 5 хувааж 90 төг-ний ц�##�ин өгдөг байсан. Тиймээс бүгд гуйлгачин байлаа. Тэтгэвэрийн доод хэмжээ 60 төг ийм л байлаа. Үеийн үед гуйлгачин байлгах бодлоготой.

Зочин
Зочин

Учр�##� ерөнихий сайд болчихжээ. Хөөрхий Занданшатар сайд ямаи ч мэдэх вм �##�га

Зочин
Зочин

Нёфтийн үйлдвэрээ эцэслээч ээ. Эсвэл худлаа мөнгө угаасан юм уу.

ИРГЭН
ИРГЭН

Нэн түрүүнд уран төслийг зогсоо!!!

Зочин
Зочин

,түүхий нёфтийн асуудлаа шийдтэл нёфтийн үйлдвэрээ зогсоогоочээ.

Зочин
Зочин

Урвагч Учр�##� Урааныхаан мега төслөөр бүр зогсоовол таарна

Зочин
Зочин

Төсвийг 8 их наядаар тана.

Холбоотой мэдээ

Back to top button