Нийгэм мэдээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9833 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 26-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9833,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 669, гэрээр 1012, эдгэрсэн 8145, Хавьтал 75657, нас баралт 7 байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

 Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

ӨВӨЛ ЗУНГҮЙ ӨВЧИН ЯРИХАА БОЛИМООР ЮМАА. ЭНЭ ХАРИУЦЛАГАГҮЙ ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДҮҮДИЙЙН АРИУН ЦЭВРИЙГ САХЬЖ ДАРХЛААГ ДЭМЖЭЭЧЭЭ. ХҮҮХЭД ГАРГАСАН Л ЮМ БОЛ ХАРИУЦЛАГАА ҮҮРЦГЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button