Гадаад мэдээДЭЛХИЙ

Кремль: АНУ ОХУ-тай харилцаагаа бүрэн хэвийн болгоход бэлэн биш байгаа бололтой

Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков лхагва гарагт /2025.06.25/ хэлэхдээ АНУ ОХУ-тай дипломат харилцаагаа бүрэн хэвийн болгоход бэлэн биш байгаа бололтой гэж хэлжээ. Хоёр улс элчин сайдын яамдтай холбоотой маргааныг шийдвэрлэх гэсэн оролдлого нь зогсонги байдалд орсны дараа Ушаков ингэж хэлсэн байна.

Тэр сэтгүүлчдэд хэлэхдээ “Тодорхой ахиц дэвшил гарсан ч Америкийн тал дипломат төлөөлөгчдийн газрын үйл ажиллагаатай холбоотой үүсээд буй хүндрэлээс салахад бэлэн биш байгаа гэж би бодож байна” гэжээ. ОХУ болон АНУ-ын дипломатчид энэ жилийн эхээр Истанбул хотноо хоёр удаа хэлэлцсэн. Гэвч гурав дахь хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Эх сурвалжуудын мэдээлснээр ОХУ гурав дахь хэлэлцээг Москвад зохион байгуулах санал дэвшүүлсний улмаас яриа зогсонги байдалд оржээ.

ОХУ-аас АНУ-д суугаа шинэ элчин сайд Александр Дарчиев энэ сарын эхээр мэдэгдэл хийхдээ хоёр тал дараагийн хэлэлцээг хийхээр тохиролцсон гэсэн юм. Ушаков лхагва гарагт хэлэхдээ Дарчиев зөвлөгөө хийхээр Москвад буцаж ирсэн, удахгүй АНУ руу хөдөлнө гэжээ. “Хэлэлцээний үйл явц үргэлжилнэ гэж би найдаж байна. Ямартай ч харах болно” гэж Ушаков хэлсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 27, 2025 11:03

Орос орны дуу хоолой улнаас л сонсдож бна доо !

Иргэн
Иргэн
6 сар 28, 2025 12:27

Орос оронд хэвийн байд�##�даа орохын тулд наад зах нь 10-20- жил!!!

Зочинgajig
Зочинgajig
7 сар 3, 2025 22:06

Te1 ivanuud

Холбоотой мэдээ

Back to top button