Улс төрийн мэдээ

Ц.Сандаг-Очирын самраа ба Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарын жишгээр Г.Занданшатар огцорвол Үндсэн хуулийн зөрчил болох агуулга

  • 2014.11.04- Н.Алтанхуягийн Засгийн газар унасан
  • 2017.09.07- Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан кэйсүүд нь, байнгын хорооны санал өнөөдрийнх шиг ДЭМЖИГДЭЭГҮЙ томьёоллоор гарч, чуулган дээр уг агуулгаараа санал хурааж байжээ.

Үүнээс хойш 2019.11.14-ний өдрийн ҮХНӨ-ийн 43.1-ийг,

“Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж өөрчилсөн.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир "Засгийн газрыг огцруулахыг дэмжье" гэдэг саналын томьёолол хэрэглэсэн. Санал хураалтад "дэмжье" гэдэг үг ашигласан учраас 19 гишүүн татгалзах санал өгч, "Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй гэдгийг дэмжье" гэх саналын томьёолол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан руу орох үндэслэл үүссэн юм.

Ингэснээр УИХ-ын гишүүд ирцээ бүртгүүлчхээд санал өгөөгүй нөхцөлд санал нь эсрэг гарч, "дэмжихгүй" агуулга болсноор, Г.Занданшатарын танхим огцруулах бичигт дурдсанаас эсрэг саналын томьёоллоор унах нөхцөл бүрдээд байна. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалангийн тал байнгын хороон дээр ялж байсан ч чуулганд 64-ын босгоо хүрэхгүй болонгуут саналын томьёоллыг өөрчлөх нүүдэл хэрэглэсэн гэсэн үг.

Өмнө нь, Ж.Эрдэнэбат, Н.Алтанхуяг нарын үед гишүүд яг энэ цоорхойг ашиглаж, ирцээ бүртгүүлж гараад, эсрэг саналд кноп дарахгүй байснаараа нэгдчихдэг байв.

Гэвч энэ аргыг хэрэглэх боломжийг 2019 онд өөрчлөгдсөн Үндсэн хуулийн 43.1 дэх заалт дахь "...уг саналыг..." гэдэг үг хаачхаж байгаа юм. УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулах хүсэлт өргөн барьсан. Тэр нь "...УГ САНАЛ..." юм. Тэгэхээр Ц.Сандаг-Очир "Засгийн газрыг огцруулахыг дэмжих" саналын томьёоллоор санал хурааж байж, гишүүдийн өргөн мэдүүлсэн "...уг саналыг..." гэдэг үгийн агуулгыг хангах байв.

Яг ийм үндэслэлээр Б.Жавхлан нарын гишүүд ҮХЦ-д хандаж байгаагаа мэдэгдээд байгаа юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очирын санамсаргүй юм шиг мөртөө санаатай, урьдаас тооцож уншсан саналын томьёолол эрх баригчдыг дахин зөрчилдөхөд хүргэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

danh mangar sandagochir p###a bolioroo tor samrahgiu shoo

Лантуу
Лантуу

Сандаг Очир гишүүн их шударга хүн. Асууд�##�д ул суурьтай ханддаг хүн

зочин
зочин

"Засгийн газрыг огцруулахыг дэмжье" гэдэг сан�##�ын томьёолол бол бүүр ч буруу, ерөнхий сайдыг гэсэн байлгүй дээ

Зочин
Зочин

Цэцэд Содбаатарын хүн Энхтуяа, Занданшатарын хүн Өлзийсайхан, Хүрэлсүхийн хүн Эрдэнэбулган Баясг�##�ан мэт л байгаа дөө

Холбоотой мэдээ

Back to top button