ЭСЯ: Халдлага болж 12 хүн амиа алдсан Сиднейн наран шарлагын газрын ойролцоо зорчихгүй байхыг анхааруулъя

Сидней хотын Бондай наран шарлагын газарт 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18.40 цагт Еврей үндэстний “Ханука” баярыг тэмдэглэж, лаа нисгэхээр цугласан тус хотод оршин суудаг олон тооны Еврей гаралтай иргэд, цугласан олон руу галт зэвсгээр зэвсэглэсэн хоёр этгээд буудаж, 12 хүнийг хороосон эмгэнэлтэй халдлага гарлаа.
Шинэ Өмнөд Уэльс мужийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Иймд иргэд Та бүхэн онцын шаардлагагүй бол халдлага гарсан газрын ойр орчимд зорчихоос зайлсхийх, Бондай наран шарлагын газрын ойролцоо оршин суудаг иргэд орон нутгийн Цагаадгийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлж, өөрсдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарна уу.
Яаралтай асуудлаар тус ЭСЯ-ны 0420 994 824 дугаарын утсаар болон ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар холбогдох боломжтой.
Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.