УЛС ТӨР
“Хариуцлага яригдана, албажаагүй ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй”

Маргаашаас эхлэн дугаарын хязгаарлалт хийх болсонтой холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр тус шийдвэрийг албажаагүй, хүний эрх зөрчсөн үйлдэл тул хариуцлага тооцно гэв.
Тодруулбал,
“Дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв, гэнэт дураараа аашилж, иргэдийн зорчих эрхийг хязгаарлах нь буруу. Ядаж хэд хоногын өмнөөс мэдэгдэж, ажил, амьдралаа зохицуулах боломж олгох хэрэгтэй. Дээр нь дунд сургуулийн амралт эхлээд хөдөлгөөний эрчим буурна гэдгийг тооцож мэддэггүй ямар амьтан бэ?