Байнгын хороогоор нэг нь томилогдож, нөгөө нь чөлөөлөгдөнө

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны арваннэгдүгээр сард дуусгавар болж болсон. Энэ сард түүний орны томилгоог хийх шаардлага үүссэн юм. Улмаар МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал бүлэгтээ Монголбанкны ерөнхийлөгчид С.Наранцогтыг нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн /2025.11.24/ хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилох санал гаргасныг дэмжсэн байдаг.
Үүнтэй холбоотойгоор Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.12.16/ 10:00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.12.16/ 10.00 цагт хуралдана. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.
Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилох, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлөх асуудал шийдэгдэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр Дэлгэрнаран харах царайны яавч ухаантай хүн бишээ??