УЛС ТӨРУлс төрийн мэдээ

М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох саналыг зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн хоёр, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.17, Прокурорын тухай хуулийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох саналыг зөвшилцөхөөр хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо танилцууллаа.

Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох талаар зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгч саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 12 нь буюу 80 хувийн саналаар дэмжив. Үүнтэй холбогдуулан нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулъя.

Адуучин сүрэг овогтой, М.Чинбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 52 настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

  • 1981-1991 онд Сүхбаатар аймагт ерөнхий боловсролын дунд сургууль,
  • 1991-1995 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн, хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвтэй юм байна.
  • 1995-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор,
  • 2007 оноос Багануур дүүргийн прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч,
  • 2014 оноос Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга,
  • 2015 оноос Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга,
  • 2017 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокурор,
  • 2019 оны хоёрдугаар сараас Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор,
  • 2019 оны дөрөвдүгээр сараас Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилогдон прокурорын байгууллагад прокуророор 30 дахь жилдээ ажиллаж байгаа ажээ.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

хуулийнханг яах вэ?
хуулийнханг яах вэ?

Ерөнхий прокурор агсан дорлигжав, энхамгалан нарын ил луйврын хэргийг яагаад шалгахгүй байгаа юм вэ?

Холбоотой мэдээ

Back to top button