УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хянан шалгах түр хорооноос гаргасан тогтоолын төслийг маргааш УИХ-аар хэлэлцэнэ

"Оюутолгойн хянан шалгах түр хороо" өнөөдөр /2025.12.17/ хуралдаж, Оюутолгойн сонсголын нэгдсэн тайлан, санал, дүгнэлттэй танилцжээ. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганд орох тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тус хорооноос гарсан санал, дүгнэлт, тогтоолын төслийг маргааш буюу 12 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх юм.

Тус хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол энэ сарын 08, 10, 12-ны өдрүүдэд болж дараах сэдвүүдийн хүрээнд явуулсан билээ.

  • 12 сарын 8-ны өдөр Жавхлант, Шивээ Толгой ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоох, үнэлгээ хийх болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох баримтуудыг судлах,
  • 12 сарын 10, 12-ны өдрүүдэд “Оюу Толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт, санхүүжилтийн хүүгийн талаар баримт бичгийг судлах,
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Монголоо аварч л үзээрэй ацнуудаа

Холбоотой мэдээ

Back to top button