УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Чуулган: Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэхээс 5 хоногийн завсарлага авлаа
Өнөөдөр “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх товтой байв. Тус төслийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн /2025-10-10/-ны өдөр өргөн мэдүүлсэн байдаг.
Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Уг хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэх, зарим яригдаж байгаа асуудлуудыг нягтлах асуудал байна. Иймд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар ажлын таван өдрийн завсарлага авахыг хүсэж байна" гэв.
Үүнд УИХ-ын дарга Н.Учрал "Нэгдэх өдөр бүлгийн хурлаараа саналаа нэгтгэх хэрэгтэй. Ажлын тав хоногийн завсарлага өглөө" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.