Top StoriesУлс төрийн мэдээ

Н.Учралын өр төлөлт ба Г.Дашнямын танил Э.Жононбаяр

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдаар ажиллах Г.Дашням "Гадаад, дотоод зөндөө танил байгаа, хичээж сайн ажиллана" гэж онцолжээ. Яамны чиг үүрэг нь бүхэл бүтэн дөрвөн агуулгыг нэгтгэсэн, том бүтэц.

Гэвчиг яг үнэндээ Ч.Ундрам, Г.Дашням нарт ирэх зун Physical Asia шоуны нөлөөллөөр монголд аялах жуулчдаа л нэг хүн төрхтэйхэн хүлээж авах орчин нөхцөл бэлдэх үндсэн ажил бий. Үүндээ төвлөрөхөөс өөр аргагүй байгаа. Эдүгээ Г.Дамдинням "шатахууны сайд" болчхоод, ганц эл үүргээ ч чирч чадахгүй байгаа шиг Ч.Ундрам, Г.Дашням нарын хүнд ачаа бол зун монголд ирэх жуулчид болчхоод байна.

Ийм нөхцөлд Г.Дашнямын гадаад, дотоодын олон танилын хүрээгээр салбар нь яг яах юм бол гэж бодмоор.

Г.Дашням бол аавынхаа Жи-Мобайл, Магнай Трейд тэргүүтэй хамаг бизнесийн мөнгийг сонгуульд үрж тарж орхисон л дүр. Хөшигний ард Н.Учралын сонгуулийн зардлыг бүхлээр нь Г.Дашням хариуцсан гэж яригддаг. Учир нь, Г.Дашнямыг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатыг Н.Учралын нүүр, нөлөө олж өгсөн. Анзаарсан бол, 2024 оны сонгуулиар Г.Дашням, Н.Учрал нарын хосолсон байдлаар сурталчилгаа нэлээд цацагдсан.

Гэсэн ч Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшээд, Г.Дашням ялагдсан юм. Тэрбээр сонгуульд өрсөлдөөд унасныхаа дараа хэдэн өдөр дараалж, сошиал орчинд агсам тавьсан. Ингэхдээ "Сонгуулийг мөнгөөр худалдаж авсан биз дээ" гэхчлэн намынхан руугаа дайрсан хэв шинжтэй байгаад, стори түүхүүдээ устгасан байдаг.

Ингэж сонгуульд хамаг л бизнесийн мөнгөө тавьж дууссан, дээрээс нь "Та нар намайг гаргаж өгөөгүй" гэж байнга үг хаядаг Г.Дашнямыг Н.Учрал МАН-ын дарга, спикер болсон хойноо дэд сайдын суудал руу чирж байгаа нь энэ.

Сонгуулиас хойш тэр "Трафигура"-гийн Э.Жононбаяртой ойр нөхөрлөж, хоёр ч телевиз худалдан авсны зэрэгцээ олон нийтийн сүлжээ рүү тодорхой санхүүжүүлэлт хийхээр бэлтгэлээ хангасаар байгаа юм. Үндсэндээ Г.Дашнямын сүүлд хоршиж буй содон дүр гэвэл Э.Жононбаяр.

Эрчим хүчний худалдаа, тээвэр ложистик, металл эрдэсийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, нийт 12 мянган ажилтан бүхий Үндэстэн дамнасан корпораци|ҮДК| болох "Трафигура"-д 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулсан монгол иргэнээр Э.Жононбаяр нэрлэгдсэн байдаг.

Уг зээлүүдээ нагац эгчийнхээ нэр дээрх “Lex Oil” компаниар дамжуулсан бөгөөд нийт өр төлбөрийн иал хувийг Э.Жононбаяр өөрөө хүлээн зөвшөөрсөн, 500 сая ам.доллар дээр нь маргаж байгаад эвлэрлийн гэрээ байгуулсан гэгдээд буй. Тодруулбал, Э.Жононбаяр "Трафигура"-д нийт 500 сая ам.доллар төлөхийг зөвшөөрч, эвлэрэл байгуулсан гэсэн үг.

Уг 500 сая ам.доллар нь монголын зах зээлээс босгоход ихээхэн хүндрэлтэй төлбөр юм. Алдарт "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг сахал Д.Эрдэнэбилэгийн талынхан 400 сая ам.долларын арилжаагаар монголд оруулж ирж байсан. Гэсэн ч уг мөнгөний эх үүсвэрийг хууль шүүхийн байгууллагаар шалгуулсаар байгаа юм.

Э.Жононбаярын хувьд улс төр, бизнесийн салбарынхантай нэгэн үес ойр дотно нөхөрлөж, эрүүл бус замаар их хэмжээний мөнгө угааж буй талаар хөшигний ард яригдсаар ирсэн. Жижигхэн зах зээлтэй оронд асар их мөнгийг эргэлдүүлэгчдийн нэгээр нэрлэгдсэн тэрбээр шинэхэн дэд сайдын ойрын хүрээний хүн болчхоод байна.

Энэ тохиолдолд Г.Дашнямын гадаад, дотоод найз нарын нөлөөлөл монголд, салбартаа ашигтай тусахаас илүүтэйгээр Э.Жононбаярын улс төрийн хүрээнд лобби явуулах нэг суурь болоод өгчхөж буй юм.

Ямартай ч Н.Учрал Г.Дашнямд өрөө төлж, Э.Жононбаяр төр дэх хөлөө нэгээр нэмсэн үйл явдал болов.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ Тимон банди цгаасаа бүтэхгүй ээ. Ийм юмнуудаар төрөө удирдуулж байдаг бид л арчаагүй юм даа

Иргэн
Иргэн

Заваарсан новшийн гөлөгнүүд. Улс орон, ард иргэдээ боддоггүй, арай дэндүү увайгүй юм аа

Зочин
Зочин

Хулгайч хулгайчаа дэвшүүлээд л улс орон гэхэд хэцүүхэн л байна

Иргэн
Иргэн

Дашнямгэж зэрлэг хүчирхийлэгч , найз охиноо алчих шахсан , сэтгэцийн эмгэгээ сошиалаар харуулсан тэнэг сайд болохоор монгол улс яах вэ , Учрал , Занданшатар нь хамт унах ёстой болж байна даа

Иргэн
Иргэн

Ийм эргүү лаларыг төрийн өндөр босго давуулж оруулж ирсэн Учрал өөрөө ямархуу амьсгаа вэ гэдгээ харуулж байгаа нь энэ. Та нарын энэ аархал нэг их удахгүй л төгсөх болов уу.

Зочин
Зочин

МАН хүний нөөцгүй юм байнаа. Дэд сайд нар нь гэж эрээвэр хураавар сонин гарууд. Авлигын хэрэгт холбогдож байсан, дотоодын магистрийн ч боловсролгүй Мөнх-Эрдэнэ хуулийн дэд сайд ч гэх шиг кккк, Содбаатарын уяач гар хөдөө аж ахуйн дэд сайд, хар тамхичин Дашням соёлынх, жиргээч хүүхэн сангийнх ккк, зочид буудлын эзэн уул уурхайнх

Зочин
Зочин

Учрал 500 сая ам.дол.өр төлнө гэсэн үгүү, алдгийн бна ? Хулгайчуудаа? гэж !

EhdЗочин
EhdЗочин

Ene jonon gj pacaan cin tagnuuliin darga baisan R.Boldiin huuhed gesen bizdee? Ene packaan yaaj iim um hiihevdee. Ard ni ajuuluud l baigaa shd

Зочин
Зочин
Reply to  EhdЗочин

Эх нь гаалийнх гэхээр гэр бүлээрээ хулгайд мэргэшжээ

Зочин
Зочин

Хар тамхичин юм бишүү. Эрдэнэбатын өнөө хар тамхичин алуурчин хүү Жаргалантай нь л нийлдэг байсан юм билээ

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Punishment
Punishment

Aztai sheesnuud geh uu

Зочин
Зочин

ene HULGAICH NARIIG BI UURIIN GARRAAR BUUDAJ ALNAAA

Зочинжодов
Зочинжодов

МАН.ЫН СОНГУУЛЬД ЭНЭ ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛДАГИЙГ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОХГҮЙ ЮМ.СОНГОГЧИД НЬ САЯ ГАРАН БАЙХ ГЭТЭЛ ТҮҮНД хэдэн тэрбумаар нь зөрцуулсан гэж ярих юм.ХЭНД ТЭР ИХ МӨНГИЙГ ЗАРЦУУЛДАГ БАЙНАА ДАРАА нь тэрийгээ нөхөх гээд ард түмнээ ядуу улны ялааруу чирэх юм.СОНГУУЛИА БОЛЧИХ ЮМ УУ.Үүнээс чинь ард түмэн цалхаж бна шүү.МАН.АЁАР ИХ МӨНГӨ ИРГЭДЭД ТАРААЖ СОНГУУЛЬ ЛУЙВАРДАГИЙГ АРД ТҮМЭН МЭДДЭГ БОЛЧИХСОН ШҮҮ.Тэр нь ХЭСЭГИЙН АХЛАГЧ НЭРТЭЙ МАН БУУНЫ НОХОЙНУУД

Зочин
Зочин

Uchral hezeenii hogiin hulgaich

Зочин
Зочин

Timon batsaan ih hurliin darga. Tagnuuliin Boldiin butach huu Jononbayar, dampuurch bgaa Magnai trade iin showchin banid nar Mongoliin oroid bhad Mongol ulam l uruudah bno

Зочин
Зочин

хөрөнгөтнүүдийг их хурлын гишүүнээр сонгох болон сайд даргын албан тушаалд томилохоо больцгооёо. яагаад гэвэл эрх мэдэлтэй болсон хөрөнгөтнүүд өөрийн хөрөнгийг хамгаалж, түүнийгээ улам өсгөхийг л боддог. тэдний толгойд, ард түмний төлөө, улс орны төлөө гэсэн бодол ердөө байдаггүй. энэ үгийг Ленин багш маань хэлсэн юм. өнөөдөр энэ бүхнийг харахад яг л үнэн байгаа шүү ард иргэдээ. имээс бүх баячуудыг төрөөс хөөн зайлж бүх хөрөнгийг нь хураан авснаар л улс орон хөгжиж, ард иргэдийн амьдал дээшилнэ шүү.

Зочин уншигч
Зочин уншигч

Импортлогч Магнай трейд компани маш олон жил шатахуун нийлүүлж байгаа топ ААН'-дайн нэг, өөрсдийгөө сурталчлаад байдаггүй л болохоос нийгмийн хариуцлагатай том компани. Жи мобайл, МТ-д маш олон хүн ажилладаг, ажил олгогч, том татвар төлөгч нийгмийн хариуцлагаа үүрдэг хк юм

Зочин
Зочин

Украйны дэмжсэний улмаанюм Оросын хоригт орж МТ үхмэл компани болсон ш

Холбоотой мэдээ

Back to top button