Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны 12-р сарын 18-ны 20 цагаас 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр -34...-39 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -27...-32 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар -12...-17 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор -28...-33 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хараа голын хөндийгөөр -22...-27 градус, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18...-23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.