Тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэж, батлахгүй бол хуулийн мухардал, цаг хугацааны хайчинд орох эрсдэлтэй

Өчигдрийн /2025.12.18/ чуулганаар баахан томилгоонууд хэлэлцээд Оюутолгойн асуудлаарх Хянан шалгах түр хорооноос гаргасан тогтоолын төслийг хэлэлцэж амжсангүй. Өнөөдрийн /2025.12.19/ чуулганаар хэлэлцэх хүлээлт үүслээ.
Хэрэв эл тогтоол батлагдахгүй удах, ирэх долоо хоног руу шидэгдэх асуудал үүсвэл хуулийн мухардал болоод цаг хугацааны хайчинд орох эрсдэлтэй. Нэг талаар баярын уур амьсгалд дарагдаж, гишүүдийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ. Нөгөө талаар, Хянан шалгах түр хороо байгуулагдаад зургаан сар ажиллаад татан буугддаг. Үүгээр бол нэгдүгээр сарын 02-нд О.Батнайрамдалын ахалсан түр хорооны хугацаа дуусч буй юм. Тэгэхээр энэ долоо хоногт л амжиж хэлэлцэн батлах нэн шаардлагатай гэсэн үг.
Тогтоолын төсөлд, Засгийн газарт “Оюутолгойн гэрээг сайжруулан засах” чиглэл өгөгдсөн. Монголын талын хүртэх үр өгөөжийг 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулах, “Онтрэ” компанийн эзэмшлийн “Жавхлант”, “Шивээ толгой”-н ордоос 34 хувиа эсвэл АМНАТ авах санал боловсруулах, зээлийн хүүг бууруулах” зэрэг чухал үүргүүд тусгагдсан.
Тиймээс тогтоолыг яаралтай хуулийн хүрээнд албажуулахыг нийгэм олон нийт хүлээж байна. Хойшлох тусам элдэв нөлөө орох, монголын талд ашиггүй болох эрсдэл үүснэ гэдэг хардлага ч бий гэдгийг сануулъя.
Засгийн газарт чиглэл болгох тогтоолыг О.Батнайрамдал нар зангидаж, батлах ажлыг Н.Учрал гардаж, хэлцэлд улаан нүүрээрээ орж, тогтоол хэрэгжүүлэх ажлыг Г.Занданшатар хариуцаж, хяналтыг Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нар тавина.
Тогтоолын төслийн тайлбарыг доорх линкээр уншина уу.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эх оррнч дүүг их боорлож бнда халтар бямбацогт өөрөө ву ч хмйгээгүй хэлэлцүүоэгч хмйж чадахгүй тийм чадварч бхгүй учрал хүртэл ганцаараа чи гудрага юм уу ч гэх шиг муусайн гадны гар хөлүүд удахгүй хүүрээ булах газаргүй болох байлгүй Батнайрамдлаа тултал ард түмэн дэмжиншүү ер нь ман ирээдүйгүй удахгүй булшлагдана
Халтар Баярцогт бол Рио тинтогын талын хүн шүү.Аюултай хүн
Үнэн шүү.шинэ гишүүд хулгай ч биш учраас,та нарын дунд ороод ах,эгч нараасаа жигшмээр хулгай цавчааг сонсхоор ,та нараас бусад нь хулгай ч гэдгийг бүгд л мэднэ,дүүг битгий бариад идчихээрэй.үнэн хэзээд ялдаг жамтай,хэзээ нэг өдөр хууль бус үйлдэлтэй нөхдүүд шорондоо мордох өдөр удахгүй байх шүү.
Нара шиг үү ????????????
Олигархуудын засаглал тогтсон өнөө үед ямар ч сайхан асуудал дэвшүүлээд шийдвэрлэгдэхгүй
Зандка Учрал Энхбаяр нарын авирлаж байгааг харахаар эд нар eр нь хэний талд байнаа, рио тинто юу монгол уу
тогтоолын төслийг хэлэлцэж батлахгүй бас яах гээд л хойш нь тавиад байна да. Муусайн юмнууд бас л хор найруулах гээд байгаа юм биш байгаа. Залуучууд эхлүүлсэн юмандаа зоригтой тэмцээд байгаарай шударга үнэн ялна ард түмэн их хүлээлттэй та нарын талд байгаа шүү.
Энэ төслөө батлахгүй бол өөрсдийхнь хөрөнгийг хураах төсөл орууья
Чи хэлэлцээрийн үеэр биш Данхыг зээл нь хүүтэйгээ нугардаг санхүүжилтийн зээл бидний 34 хувь эүэмшигч дээр авч байхад ярихгүй яасан юм .Чи ЗГ.н гишүүн байсан шүү дээ Нэг их эх оронч царайлсан Нүүрсчин өөрийгөө дөвийлгөх өвчтөй "Амаргүй " ч гэх шиг Данх шиг худалч
Их хурлын гишүүдээ шийдээд өгөөрэй.Гавьяа байгуулаарай
Батнайрамдал гишүүндээ маш их баярллаа.Эх нутаг газрын баялаг АРД түмнийхээ эрх ашиг шударга ёсны төлөө эх сэтгэл зовниж явдагт маш эх баярлаж явдаг шүү! Энэ цаг үе бол та нарын цаг үе.Энэ маш муу гэрээ Энэ гэрээг та нар ,Залуу гишүүд та нар л Сайжруулж чадна битгий бууж өгөөрэй!!! МОНГОЛЧУУД ТАНТАЙ ХАМТ . АМЖИЛТ
Яааж МАН мафиуудаас яааж мафиуудын толгойлогч Хулих Хурандаа Хүрэлсүхээс Монгол улсаа Монголчуудаа аврах вэ Монголчуудаа!!!
Бямбацогт ямар ч мэдлэггүй, чадваргүй, санаачлага ч үгүй байж, халтар нохой дүйвээнээр гэгчээр юу мэдэж
одоо том, том ярьж асуудлыг саармагжуулж гуйвуулж байна вэ?!!