М.Ганхүлэг өнөөдөр МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгчийн халаагаа өгнө
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгчийг өнөөдөр /2025.12.20/ сонгох юм. Тус холбоо нь төрийн бус байгууллага статустайгаар бүртгэлтэй. Залуучуудын хөгжлийг дэмжих, сургалт явуулах, судалгаа хийх , тэмцээн уралдаан зохион байгуулах чиг үүрэгтэй аж.
Эл ТББ-ын ерөнхийлөгчид зургаан нэр дэвшигч өрсөлдөхөөр нэрээ өгчээ.
СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД:
- СДМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лхагвабаяр
- СДМОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Оргил
- СДМОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Болор
- СДМОХ-ны нарийн бичгийн дарга Н.Чинбилэгт
- Дархан-Уул аймгийн Дархан сумын СДМОХ-ны тэргүүн Б.Наранхүү
- СДМОХ-ны Бага хурлын гишүүн А.Ням-Од нар аж.

Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгчөөр, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ажилладаг. 2022 онд сонгогдон бүртгүүлж байж. Тэрбээр өнөөдөр дүү нартаа халаагаа өгнө.
Ташрамд дурдахад, өнөөгийн МАН-ын генсек Я.Содбаатар 1995 онд анх оюутны холбоог “Тэмүүлэл хөдөлгөөн" нэртэйгээр байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байсан аж.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрсний хулгай, хил гааль, татварын авилгалчдын өсөх идэр залуу үеийг бэлдэх газар !
Хөөрхий чамд зай алгаа