Б.Энхбаяр Д.Амарбаясгаланг сураглангаа прокурорын байгууллагын ажлыг заав

Өчигдрийн /2025.12.19/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг сураглав.
Тэрбээр, "Манай Д.Амарбаясгалан дарга Монголд байна уу. Бүрэн эрхийн асуудлыг нь оруулж ирвэл яадаг юм. Юунаас айгаад байгаа юм. Түдгэлзүүлж байгаад шалгая. Улс төрчидтэй ойр хүмүүс цагдан хоригдохоос зайлсхийж байна. Д.Амарбаясгалан даргын хэрэгт холбоотой Эрдэнэжаргалыг шүүгч хоёр удаа суллалаа. Сүүлд уржигдар шөнө сулласан байна. Энэ нь мөрдөн байцаах ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд байна" хэмээсэн.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд хуулийн байгууллагад яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Шалгуулахын тулд УИХ-ын даргын суудлаасаа буусан. Харин УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээрээ буй. Түдгэлзүүлэн шалгах эсэхийг прокурорын байгууллага шийднэ. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "бүрэн эрхийнх нь асуудлыг УИХ-д оруулж ирвэл яадаг юм" хэмээн хатгаж, прокурорын байгууллагын ажлыг заав.
У.УЯН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүлтгэх буриад их л хөөрцөгдөж байна даа. Удахгүй Амарбаясаа шигээ хог болов доо
Энхбаяр гэж ёстой Хүний мөсгүй Эр юм аа.Шалгадаг газар нь шалгаж л байгаа биз.Тэгэхэд заавал ингээд байх гэж Жудаггүй новш вэ
Энхбаяр дан жүжиг тавих юмаа. ХЗ сайд болоод тодорхой хугацаанд юу хийв. Үе үе гарч ирээд нэг мэдэн будилаад....
Хулгайчыг яагаад өмөөрөөд байгаа юм. Прокурор ажилаа хийхгүй байгааг мэдээд шаардаж байхад юунд нь дургүйцээд байгаа юм.
Прокурорууд үнэн новшнууд да
Амарбасгалангийн хэргийг сайн шийдэхгүй бол дутуу алуулсан могой ямар гай тарьдагийн үлгэр болно шүү. Хэргийн үүрүүлээд явуулах хэрэгтэй шүү. Бөөн хор найруулаад гүйж байгаа даа
Өндөр алба хашихгүй л бол ,жирийн гишүүний суудлыг тоохгүй, хуралаа таслаад бдаг хүмүүсийг эргүүлэн татдаг болчимоор юм.
Ene said huni muug uzeh durtai hun juma Uurt ni sanal tavij songuliar MAN-as ursulduj ih hurlin gishun bolgoson hunde ush sanasar l…Tus meddeggui hun, chanar haragdahgui huiten hun ni ilt bna
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Энхбаяр сайд минь ээ. Амаррбаясгалантай тэмцэх ажил юу болж байнаа. Цаана чинь Оюу толгой. Ухаа худаг, гээд том том хэргүүдийн НО илрээд байхад анхаарлаа хандуулаач. Өөрийнхөө эрх ашгийн төлөө биш БҮХ юманд шударга байл даа.
Харинч Энхбаяр зөв шаардлага тавиад байна прокурор ажилаа их удаан хийж байх шиг байна