Нийгмийн

Ирэх долоо хоногт зарим нутгаар цасан шуургатай

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

22-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

2025 оны 12-р сарын 20-ны 20 цагаас 21-ний 20 цаг хүртэлх цан агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -33...-38 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29...-34 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор -23...-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -31...-33 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -31...-33 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

2025 оны 12-р сарын 22-ноос 12-р сарын 26-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв:

  •  22-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 22-нд нутгийн зарим газраар, 23, 24-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button