УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Баасан гарагт УИХ-ын асуулгын цагтай

Энэ долоо хоногийн мягмар, пүрэв, басан гарагт УИХ-ын ээлжит чуулган хуралдана.

Мягмар гарагт хэлэлцэх асуудал:

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, эцэслэн батлах/

Пүрэв гарагт хэлэлцэх асуудал:

· Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,  асуулт, хариулт 120 минут/

· Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн  банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

· Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/

· Бусад

Баасан гарагийн хэлэлцэх асуудал:

· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

·  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

· Улсын Их Хурлын асуулгын цаг

·Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт

· “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·  “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, үргэлжилнэ/

· “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ХУРАЛ ХУЙ ЮУ ШИЙДЭХ ВЭ ДЭЭ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ИРГЭДДЭЭ ХАЛГААТАЙ ИЙМ ТӨРӨӨР Ч БИД ЯАХЫН ХУРАЛДААЛ ХУЦААД Л ИРГЭДИЙН АМЬДРАЛ УЛАМ ДОРДООЛ АРАЙ АРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button