УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Золжаргал: Хотын даргын яриад байгаа шиг мөнгө идсэн асуудал надад байхгүй

Хотын дарга Х.Нямбаатар ирэх 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж "Инженер нэртэй сүг байгаа. Улсад нэг ч гавьяа байгуулаагүй, мөнгө хулгайлж байсан. Энд тэнд төсөл хөтөлбөр хусч явдаг. УИХ-д сонгогдсон хогийн шаарнууд бий. Нам нам дамжиж явдаг. Хүний адаг болсон нөхдүүд хотын агаарын бохирдлоор улс төр хийдэг. Тэр хүмүүст хандаж хэлэхэд, наад улс төр чинь хол явахгүй. Би тэр инженер нэртэй сүгэнцэрийн нэр дэвшсэн тойрогт 2028 онд нэр дэвшинэ гэж бодож байна. Амлаж авна. Хэн нь иргэдийн төлөө ямар ажил хийсэн нь харагдана” гэсэн. Угтаа УИХ-ын гишүүн Ж.Золжаргалд хандаж ийн хэлсэн.

Тэгвэл Ж.Золжаргал "Хүний бодлыг өмнөөс нь тайлбарлаж ярих зохисгүй байх. Хотын дарга мэдээллээ буруу олж, намайг төрөөс мөнгө идсэн гэсэн байна лээ. Насаараа би төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байна. Хараарай. АТГ ямар ч хамаагүй. Яагаад гэвэл би хэзээ ч төрийн байгууллагад ажиллаж байгаагүй.

Түлшээ өөрчлөх биш түлшний хэрэглээг бууруулж байж утаа буурна. Би ганцаараа ингэж хэлээд байгаа юм биш. Саях хэдэн хоног нийтлэл уншихад н.Тэнгис инженер "Түлшиндээ бус түлшний хэрэглээг байхгүй болгоход хөрөнгө оруулалт хиймээр байна" гэсэн. Энэ нь дулаан сууц, орон сууц, дулаалсан гэр, эрчим хүчний асуудал хөндөгдөнө гэсэн үг.

Харин Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж байгааг одоо л дуулж байна. Дэд сайд нар дээр би хувь гишүүний хувьд шүүмжлэлтэй хандаж байгаа. Ажил хэрэг гэхээс илүү намын боловсон хүчин бэлтгэх бодлого явж байна. Ийм хэцүү цагт дэд сайдуудыг томилж байгаа нь буруу" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нямбаатарын дургүйг хүргэжээ ахаа сүг гэж ямар амьтан байдаг юм та хэлээд өгчих тэх үү?Энэ нүдний шилтэй ах сүг юм уу?тэгвэл та бид 2 бас сүг юм уу?Нямка ахаа энэ Золоо агаа жагсаалтаар гарчихвал та яахын миний ахаа та өөртөө их итгэлтэй байна тийм үү? Улс төр судлаач улцан дарваан ах хэлэхдээ ирэх сонгуулиар МАН унаж АН үнэмлэхүй ялалт байгуулна гэж хэлсэн шүү.Яагаад гэж асуухад МАН иргэдээ ядуу гуйлгачин болгоход асар их үүрэг рольтой ажилласан гэж хэлсэн.Улцан дарваан ахын дарвайсан үмхий ам нэг ч алдаж байгаагүй одоо МАН г лааз өшиглүүлж алингий нь алдуулна гэж манай дарваан агаа хэлсэн гохинээ

Зочин
Зочин

Энэ ч худ бой л доо

Хулгайч
Хулгайч

Мөнгө хулгайлахаараа л нэг болсон. Хулгай хийх гэж л намд орж их хуралд орж ирсэн дэг. Тэнэг хүн л хулгай хийдэггүй байх гэж хэлэхээр болсон юм даа.

Зочин
Зочин

Хотын дарга Х.Нямбаатар "Би тэр инженер нэртэй сүгэнцэрийн нэр дэвшсэн тойрогт 2028 онд нэр дэвшинэ" гээд байсан. Энэ Золжаргалыг
инженер нэртэй сүгэнцэр болгочихсон яриад яваа юм байна л даа.

Зочин
Зочин

Новшийн гар юм бна энэ Золжаргал

Зочин
Зочин

энэ нөхөр нянбаатаоын хажууд боловсролоороо 108 тохой өндөо юм билээ. Сонгуульд орохоор н харач л даа

Бэхээ
Бэхээ

Энэ Золжаргал Нямбаатарын хэлсэн үгэнд хариу өгсхөөм хөөрхөн бултаж,засгийн газрыг огцруулна энэ тэр гэж дэмий донгосхыг бодход Нямкагийн хэдэг үнэн болвоо хөөрхий...

Зочин
Зочин

Бодит үнэн бол хятадаас нүүрс авчирч түлээд утаа алга болохгүй галладаг зуухыг халж байж л утаа алга болно хятдаас нүүрс авчирч байгаа нь хамгийн тэнэг хүний хийх ажил эсвэл шуналтай ашиг хонжоо олж байвал бусал зүйл хамаагүй гэж байгаа хүний л ажил ямар ч байсан хотын дарга хийх ямар ч боломжгүй хүн бол нямбаатар хятдаас нүүрс авсан явдал бол тэнэглэл

Зочин
Зочин

Намын боловсон хүчнийг бэлтгэх ажил гэчихжээ. Ямар уярмаар юм бэ?

Зочин
Зочин

Tegeed shalguulaach khen chamd itgekhin.!!????

Энх-Орчлон
Энх-Орчлон

Нямбаатар Сонгинохайрхан дүүрэгтээ нүүргүй болно л доо... Тэд бахь байдагтаа... мань хүн бага гэр хороололтой газарт дэмшихгүй бол өөрөө ч гарахгүй л дээ...

Бүтэхгүй
Бүтэхгүй

ТББ-д ажиллахаараа л авилга албан тушаалтай холбоогүй байдаг юм шиг энэ гишүүн тун буруу ойлголттой байна. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр бүрдүүлсэн мөнгийг завшсан байвал хамаагүй хэрэг болж байна уу? Та эхлээд авилга, албан тушаалын хэргийн талаарх ойлголтоо өөрчил. Хөрөнгө мөнгө шамшигдуулах асуудал төрд л байдаг асуудал биш.

Холбоотой мэдээ

Back to top button