УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ынхан даргынхаа атганд багтах уу

Ардчилсан намынхан 16 дэд сайдыг эсэргүүцэж, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлээд байна. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өөрийн албан бланк дээр цуглуулж буй. Тэрбээр өчигдөр мэдээлэл хийх үеэрээ, "Хүсвэлд өнөөдөр цуглуулаад ч өргөн барьчихна" хэмээн бардамнасан. Гэхдээ өнөөдрийн байдлаар 20 гаруй УИХ-ын гишүүн гарын үсэг зураад байгаа гэх мэдээлэл байна. Засгийн газрыг огцруулах санал гаргахад О.Цогтгэрэлд 32 гишүүний гарын үсэг шаардлагатай. Одоо Арваад гишүүний гарын үсэг хайж буй бололтой.

Хуульд,

  • Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1-д зааснаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.
  • УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2-д зааснаар.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй. Энэ бол намаасаа 32 гарын үсэг босгоод өргөн барьчих боломжтой тоо. Цаашлаад УИХ-ын чуулганаар дэмжүүлэхэд 64 кноп хэрэгтэй. Бусад намуудаас 22 кноп шаардлагатай. Тэгэхээр чамгүй хэцүү даваа юм.

Хэцүү гэсэнд учир бий. Засгийн газрыг унагаах, эс унагаах тухай өмнөх МАН-ын хуваагдлаар АН ч дотроо хуваагдаад амжсан. Дийлэнх нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Г.Занданшатарын талд гарцгаасан. Ийм бодит зовлон яг бий. Тэгэхээр энэ удаад Ардчилсан намынхан даргынхаа атганд дуу нэгтэйгээр багтаад Засгийн газрыг огцруулах акцыг амархан дэмжчих нь юу л бол.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэнийг яахыг ийхийг Оджаргал л шийднэ дээ. Занданг огцруулах хуралд орохгүй зугтаад байсан хэд ч Оджаргалын тушаалаар л хөдөлнө

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Ene
Ene " Zasagiin Gazar " chin Ogtsorood baisan

Ene Zasagiin Gazar chin Ogtsorson biz de ?
Odoo Hoer Udaa Ogtsoruulvol Yu boloh ve ?
Erun bol Yavuulsan deer shyy !
Demjijee !!!

Холбоотой мэдээ

Back to top button