Монголбанк "Эрдэнэсийн сан"-д Жанрайсэг бурхан худалдан авчээ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.23/ "Эрдэнэсийн сан"-гийн үндсэн сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтын танилцуулав. 2025 онд Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр хоёр тэрбум төгрөгийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөжээ. Эрдэнэсийн санд 2025 онд иргэдээс эд зүйл худалдах тухай өргөдөл ирснээс Жанрайсэг бурхныг худалдах, худалдан авах гэрээ байгуулан, эд зүйлийг хүлээн авч, гэрээ дүгнэсэн акт үйлдэж Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн байна. Монголбанкны дурсгалын зоосны дээж болон франчайз зоосыг гүйцэтгэлээр орлогод авахаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар 162 ширхэг дээж зоосыг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэжээ.
1945 оны зоосон мөнгөн тэмдэгт 2000 ширхэг, Монголбанкны “Хүндэт банкир” тэмдгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн хэмээн С.Наранцогт ерөнхийлөгч танилцууллаа. Түүнчлэн Монголбанкны санаачилгаар болон франчайзаар үйлдвэрлэсэн дурсгалын зоос, үрлэн мөнгө, гулдмайг Эрдэнэсийн сангийн Гүйлгээ санд орлогоор бүртгэсэн талаар, тус сангаас холбогдох төлөвлөлтийн дагуу дурсгалын зоос болон алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдсан аж. Чингис хаан баримлын үзэсгэлэнгийн нээлт болон Эрдэнэсийн сангийн сан хөмрөг дахь эд зүйлсийн сэлбэн тордолт, бусад ажлын зардалын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлээд Эрдэнэсийн сангийн сан хөмрөг дэх эд зүйлсийн талаар танилцууллаа.
Үргэлжлүүлэн тэрбээр 2026 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийн төслийг танилцуулсан юм. Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг 2026 онд нэмэгдүүлэхээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад хоёр тэрбум төгрөг төсөвлөжээ.
Мөн Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, ирэх онд үйлдвэрлэгдэх дурсгалын зоос болон бусад эд зүйлийг гүйлгээ санд орлогоор бүртгэх, үүнд 24300 ширхэг дурсгалын зоосыг худалдахаар төлөвлөсөн байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
altnii nootsoo nemeechee
монгол улс алтны нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй.
ПЭЗДАА ЮМАА
Олон юмруу олби огтоно шиг гүйлгүй үндсэн ажилаа хий Монгол банкаа!!! Монгол төгрөг чинь О- цаас болж байхад шоу хийх яаахав үеийн үед МАН мафиуудын суганы үс явлаа!!! Мэргэжлийн бай, мэдрэмжтэй бай, авилга хулгайгаас ангид бай, олон олон улс төрчдийн сугны үснүүд үүрэлдэг стандарт бус байгуулга байхаа боль, гээд засаж залруулах олон олон ажил урд чинь бн!!!
Яахаараа үндсэн Сангийн бус хэсэгт бүртгэдэг юм Хулгайлахад амар гэжүү
Мөөнгө үрэх,барах гэж ядах юм да...ард иргэд
Тансаг. Зөв юм хийжээ.
Монгол банк банкуудынхаа сёстёмд анхаараачээ орлоготой чадалтай ААН ж болгон өөрсдийн гэсэн банктай болсон байгаа шүү дээ манайхан ядуураагүй ихэнх хүмүүс гадагшаа урсгал үүсгэж монгол мөнгөө үнэгүйдүүлсээр бна үүн дээр анхааралгүй маш салан бна шүү дэн