УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд ААН-үүдийн данс хаасан байдлыг зэмлэв

Засгийн газрын өнөөдрийн /2025.12.24/ ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхэлсэн бөгөөд дуусаагүй үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлуудын дунд "Татварын багц хуулийн төсөл"-ийг багтаасан. Тус хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар жижиг ААН-үүдийг данс хааж буй байдлыг шүүмжлэн уурсав. Энэ нь улсын төсөв бүрдүүлэлттэй холбоотойгоор нийгмийн бухимдлыг төрүүлээд байгаа сэдэв юм. Тодруулбал, төсвийн орлого бүрдэхгүй байгаа тул татварын өртэй 22 мянган ААН-ийн дансыг хаагаад буй билээ. 

Тэрбээр, "Татвар төлөгчдийн дансыг шууд хааж албадлага хэрэглэдэг байдлыг халж, зөвлөн туслах чиглэл рүү шилжинэ. 20, 30 мянган жижиг татвар төлөгчдийн дансыг хаалаа гээд шальтай төлөгдөхгүй шүү дээ. Яагаад юмыг дандаа хэтрүүлэн мушгиж 20, 30 мянгаар нь хаагаад байна вэ. Аль эсвэл санаатай ингэж нийгмийн бухимдлыг төрүүлэх гэсэн ажиллагаа юм уу. Яагаад актын өр зэргийг ялгаж салгадаггүй юм. Шүүхийн шийдвэргүйгээр яагаад хүний өмч хөрөнгөд халдав гэх асуудал яригдаж байна. Дансыг нь хаагаад хаячихвал яаж татвараа төлөх юм" хэмээжээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Угаасаа Татварын ерөнхий хуульд татварын өртэй бол Шүүхийн шийдвэр байхыг шаардахгүй шууд хураа гэсэн хуулийн зохицуулалттай тэр бие 3Ш УИХ дарга бсн

Zochin
Zochin

Ugaasaa Dankh OE hamag sanguudyg tsum tonoj heden jiliyn tatvaryn munguur undur baishin hotyn tuvd baritsan?

Холбоотой мэдээ

Back to top button