Дэд сайд нарт 30 хоногийн хугацаа өгөв

Өнөөдрийн /2025.12.24/ Засгийн газрын ээлжит хуралдаан дууссаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар дэд сайд нарыг өрөөндөө дуудаж, уулзлаа.
Улмаар дэд сайд нарт 30 хоногийн хугацаа өгчээ. Тэрбээр, "Та нарыг надаас гадна ард түмэн харж хянаж байгаа. Ажлаа сайн хийгээд үр дүн гаргаарай" гэсэн захиасыг хэлсэн байна.
Томилогдоод яг долоо хоног буй дэд сайд нар Ардчилсан намынхны эсэргүүцэлтэй тулгараад буй. Хяналт, бүтээмжийн менежерүүдийг чөлөөлж, МАН 16 дэд сайд оруулж ирсэн нь Засгийн газрыг унагах эсэх асуудалд дахин хүргэсэн. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн Ерөнхий сайдыг огцруулахаар цуглуулж буй гарын үсэг өчигдрийн байдлаар гэхэд л 30-д хүрчихсэн. 32 хүрвэл УИХ-д өргөн барина. Энэ эсэргүүцлийн улмаас Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэд сайд нараасаа дөрвийг нь авч үлдээд бусдыг нь чөлөөлнө гэсэн мэдээлэл хөврөөд байсан билээ.
Тэгвэл 16 дэд сайдынхаа томилгоог хамгаалж, сайн ажиллах 30 хоногийн хугацаа өгөв. Одоо АН-ыг хэрхэн аргалах, яаж тохиролцох вэ гэдэг дараагийн нүүдлээ бодож суугаа биз ээ.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн ажилласаныг юугаар яаж хэмжих үү ккк